Эзотерик

Хүний дотоод ертанц

Наполеон Хилл

Бод баяж .

Наполеон Хилл

  • Хүсэж бодсон юм бүхэнд хүрч болно.

  1. Та өнөөдөр ямар хувцастай ,хэдэн төгрөгтөй байгаа нь хамаагүй. Зөвхөн амжилтанд тэмүүлсэн хүн амжилтыг олдог.

2. Амжилтанд хичнээн дөхөх тусам үр дүн нь ойрхон болдог. Олонхи хүмүүс амжилт гаргахад алхам дутуу байхад ажлаа хаядаг. Бусад хүмүүс энэ алхамыг хийдгйиг үүрд санаж яв.

  1. Зорилготой тэмүүлэл бол :Их бага ямарч амжилтын тулгын чулуу болдог. Хүчтэй эр хүн ч зорилготой тэмүүлэх хүүхдэд ялагддаг.Өөрийнхөө зорилгын талаар ойлголтыг өөрчилбөл та өнөөдөр хүрэхгүй байгаа өндөрлөгтөө хүрэх болно. Өөрийнхөө итгэл

үнэмшлйиг бусдад итгүүлбэл та боломжгүй бүхнийг болгох болно.

· Оюун ухаанд ямар ч саад бэрхшээл гэж үгүй.

1. Ялахын тулд бүх хүчээ дайчлах хүсэл байгаа бол танд ухарах зам хэрэггүй, ялсан л гэжбод!

2. Хүслийг мөнгө болгон хувиргах 6-н зарчим байдаг.

а: Та хүсэж байгаа мөнгөнийхөө тоог яг тодорхойл. “Би их мөнгөтөй болохыг хүсэж байна”гэж хэлэх нь хангалтгүй ./ Педантичны/ байж сур!Тоо хэлэх нь сэтгэл зүйн үүднээс чухал байдаг. Өдөр бүр, өдөрт нэгээс доошгүй удаа нүдээ аниад дээрхи тоон дээрээ анхааралаа төвлөрүүл! Үүний хамт энэ мөнгөөрөө юү хийхээ төсөөлөн бод !

б: Хүсэж буй мөнгө баялагийнхаа хариуд юү хийхээ шудрагаар өөртөө хэл! /Хариугүй юм гэж юү ч байдаггүй шүү дээ/

в: Энэ мөнгийг олох , бий болгох хугацааг тусга.

г: Өөрийхөө хүслийг биелүүлэх тодорхой төлөвлөгөөг зохион, түүнийг хэрэгжих, үгүйгээс үл хамааран шууд ажилдаа ор.

д: Мөнгөний хэмжээ ,олох эцсийн хугацаа ,үүний төлөө та юу зориулах , мөнгө олох төлөвлөгөө зэргээ бичиж тэмдэглэ .

е: Өдөр бүр унтахынхаа өмнө болон өглөөгүүр өөрийнхөө бичсэн зүйлээ чангаар унш.

Уншиж байхдаа хэдийнээ мөнгөтөй болчихсон байна гэж өөртөө итгүүлэн, бодож сэтгэ.

  • Баян ,хоосны аль нь –итгэлийн үр хөврөл
  1. Амжилт гаргахад итгэл зайлшгүй чухал . Хэрэгтэй бодлуудаа далд ухамсартаа шингээснээр итгэл үнэмшлийг бий болгож болно.
  1. Бүх юм дууссан мэт санагдавч Бодол санаа чинь ялалтанд тулгуурлаж байвал аз жаргал, амжилт нь тухайн нөхцөл байдлын үр дүн болно.
  1. Бодол сэтгэл чинь өөртөйгөө адил бодол санааг татан нэгтгэж, олон сая оюун ухааныг өөрийнхөө тулд ажиллуулахаар чадвартай болж болно.
  2. Ямар нэгэн юмыг авахаасаа өмнө юуг ч юм өгч сурах хэрэгтэй. Дээрмийн бизнесийг нийгмийн тусын тулд , нийгэмтэйгээ нийлж ажиллахаар болгож хувиргах хэрэгтэй.

- Хүслийг мөнгө болгон хувиргах 6 зарчмыг гүйцэтгэхэд :

1. Унтахынхаа өмнө нүдээ аньж, өөрийнхөө зорилго санааг илэрхийлж бичсэн зүйлээ чангаар давтан унш.

2. Бичсэн мөнгөнийхээ хэмжээг нүдэндээ тустал энэ программаа өглөө,орой байнга давт.

3. Дасгал хийх үед байнга нүдэнд харагдахуйц газраа бичсэн зүйлээ өлгө.

- Алхам бүртээ ашиг эр.

1. Хүн бүр зургаан мэдрэхүйтэй ч далд ухамсараа хянахад таван мэдрэхүй хангалттай. Далд ухамсараа удирддаг бол хөгжил дэвшилд хүссэн хүсэл чинь ядууралд орох орон зай үлдээхгүй.

2. Хүсэж буй баялагаа гартаа барьж байна гэж сэтгэн бодвол огт санаандгүй газраас тэр чинь бий болох болно. Өөрийнхөө зорилгыг тоогоор тэмдэглэхдээ бүүр томоор ч болов бич. Хугацаа заахаа бүү март.

3. Далд ухамсар чинь танд төлөвлөх арга бэлэглэв үү? Шууд л ажилдаа ор. Онгод орох нь үнэтэй, орхин хойшлуулахыг тэвчдэггүй. Цагийн сайныг хүлээвэл цаашдаа амжилт олохгүй.

4. Дараах энгийн 3 дасгал нь өөртөө итгэх итгэлийг төрүүлдэг.

А: Аниргүй газар / унтахын өмнө орондоо / очиж, нүдээ анин , өөрийнхөө тавьсан зорилго чиглэлийн тухай бичсэн зүйлээ давтан чангаар хэл.

Б: Бичсэн мөнгөнийхөө хэмжээг нүдэндээ тустал энэ зүйлээ байнга унш.

В: Дасгал хйих үедээ нүдэнд харагдхуйц газар бичсэн зүйлээ өлгө. Чухам өөртөө итгүүлэх итгэл чинь л далд ухамсарыг чинь удирдахад туслана гэдгийг байнга санаж яв.Далд ухамсар бол сэтгэлээсээ өгч буй тушаалд захиагддаг гэдгийг бүү март. Итгэл үнэмшил бол бүх мэдрэхүйгээс хамгийн хүчтэй , бодит мэдрэхүй юм.

- Хэрэв та: ямар зам сонгосоноо мэдэж байгаа бол баялагт хүрэх замыг мэдлэг тавьдаг.

1. Мэдлэг бол – зөвхөн / потенциалт / хүч юм. Өөрийнхөө мэдлэгийг тодорхой зорилгод чиглэсэн , ажлын тод томруун төлөвлөгөө бий болохоор зохицуул.

2. Өөрийн болон бусад ухаантай хүмүүсийн хуримтлуулсан боловсролыг хэрэглэ.

3. Мэдлэгийн таван эх булгийг ашигла.

А: Таны өөрийн амьдралын арга туршлага, боловсрол

Б: Бусад ухаант хүмүүстэй харьцаж олсон мэдлэг , туршлага

В: дунд болон дээд сургуулиуд

Г: нийтийн номийн сан

Д: тусгай сургалтын курсууд / гэрээр болон оройн сургуулиуд /

4. Хэрэв та бүтээгдхүүн зарж байгаа бол өөрийхөө ажил үйлчилгээг болон санааг дориун үнээр зар. Ийм үед 60 гарсан хүмүүст ашигтай байдаг.

5. Энгийн төлөвлөлт нь өөрийгөө удирдаж чаддаг залуусын хувьд гайхамшигтай сурталчилгаа болдог.

6. Төлөвлөгөө нь танд 10 жилийн амьдралыг хэмнэх чадвар өгдөг.

- Хувийн ажил үйлчилгээгээ хэрхэн зарах тухай төлөвлөгөө :

1. Хүний байгалаас заяасан чадварын тухай баримт материалл

2. Сургуульд гаргасан амжилтуудын тухай

3. Өөрийн мэдлэг туршлага

4. Өөрөө эзлэх гэж буй нийгмийн байр байдлын тухай

5. Зорилгодоо хүрэхийн тулд ажиллах товч томруун төлөвлөгөө

Ном сонин сэтгүүлээс мэдээллийг заавал авах хэрэгтэй. Та өөрөө орж ажиллахыг хүсэж байгаа газрын өрсөлдөгчдийн авч явуулж буй арга ажиллагааны аргачлалтай холбоотой амьдралын чухал мэдэллийг зайлшгүй цуглуулах нь нэн чухал.

Энэ мэдээллийн үндсэн дээр тухайн ажил олгогчдоо хэд хэдэн чухал мэдээг бэлтгэ. Энэ мэдээг ашиглаг. Бусад хүмүүс хэрхэн өсөж дэвжиж буйг ажигла.

Ямар ч хэрэгсэлд уран гар хэрэгтэй:

1. Ажиллаад байвал бүтээлч болон бүтэцлэг хийсвэрлэл нь баруун , зүүн гар шиг танд туслах болно.

2. Хийсвэрлэлгүй байх нь олон ялагдлын шалтгаан болж, хийсвэрлэлтэй байх нь амжилтанд хүргэдэг.

3. Хэдий хэр мөнгийг юунд зарцуулахаа тодорхой мэдэж байвал хязгааргүй их мөнгө таныг хүлээж байдаг. Хэрэв хийсвэрлэл нь танд туслаж буй тохиолдолд шүү дээ.

4. баялаг нь таныг хүлээж байна. Түүнд хүрэх зам нь энгийн санаанаас л эхлэнэ. Төлөвлөгөө бус, зөвхөн хавсармал шинэ санаанууд танд хэдэн саяыг авчирч болно.

- Амжилтыг зөвтгөх хэрэггүй, алдаанд ямар ч зөвтгөл байхгүй:

1. Хөдөлгөөнт 4 зарчим нь “ тархины төв “ хэмээгдэх оюунлаг сэтгэгчдийн баг, хэсгүүдийг бүрдүүлэхэд танд туслана: үүнд :

“ тархины төвийг “ бүрдүүлэх зарчмууд :

а: өөрийнхөө төлөвлөгөөг бий болгож, хэрэгжүүлэхэд шаардагдах хэмжээний хүмүүсийг холбоотноор элсүүлж, “ тархины төв “ зарчмыг ашигла.

б: “ тархины төвийг “ бий болгохоосоо өмнө , энэ группын гишүүн бүр ямар ашиг олох, та юу санал болгож чадахаа тодорхойл. Өөрийхөө хөдөлмөрийг үнэлэхгүйгээр хэн ч таньтай хамт ажиллахгүй. Урамшуулал нь үргэлж мөнгөөр хэмжигддэггүй.

В: Зохих төлөвлөгөө зохиох хүртлээ 7 хоногт хоёроос доошгүй удаа уулзалдаж бай.

Г: Оюунлаг хэсгийнхээ гишүүдтэй харьцахдаа уян хатан байх, үгүй бол ялагдлын эгшин яг энүүхэнд …

2. Өөрийг чинь зоригжуулж, оюуныхаа ажлыг хуваалцаж буй , өөрийн чинь итгэл үнэмшилийг илэрхийлж, өсгөж чадах хүмүүсийг сонго.

3. Зохистой удирдлагын 11 зарчмыг амьдралд хэрэгжүүлж, удирдагч хүнийг уналтанд хүргэдэг 10 шалтгааныг санаж, шинэ төрлийн удирдагчдад хэрэгтэй үйл ажиллагааны 6 хүрээг болон аль ч үйл ажиллагааны хүрээнд хүссэн ажлаа хийж чадах 5 арга ухааныг санаж яв.

4. Хавсарга төлөвлөлттөй уялдуулан асуудал, өргөдөл бичвэл хаалга бүр нээгдэж, ажил олгогчид өөрсдөө таныг урин өндөр цалинтай ажлыг санал болгоно.

- Оюун ухаандаа хадгалж байх зүйлс :

1. Зоригмог шийдвэртэй байдал нь өөрийгөө мэдэх мэдлэг , амьдралаа зориулж буй ажил хэрэгт түшиглэж байдаг. Хулчгар , шийдэмгий бус удирдагчыг бүү тэвч.

2. Өөрөө өөрийгөө хянах чадвар

3. Үнэ зөвийг олох хурц мэдрэхүйтэй байхгүй бол захирагдагсад үл хүндлэнэ.

4. Товч тодорхой шийдэж, эргэлзэхгүй байх

5. ажлыг заавал төлөвлөж, төлөвлөгөөний дагуу ажилла.

6. Илүү цагаар ажиллаж занш. Удирдагч хүн сайн дураараа илүү ажиллах ёстой.

7. Хувийн харьцаагаар хүнийг тат. Удирдлага бол өөртөө хүндэтгэлийг шаарддаг.

8. Зовлон зүдүүрийг ойлгож хуваалцах

9. үйл явц, хэрэг хэрэгслийг бүрэн эзэмших

10. захирагдагсадын гаргасан алдаа , эндэгдлийн бурууг ,бүх хариуцлагыг өөртөө хүлээн авах чадвар

11. хамтын хүч чармайлтын зарчмуудыг ойлгож, хэрэглэх хамтач ажиллагаа . Удирдахад хүч хэрэгтэй, түүнийг хамтын ажиллагаа бий болгодог.

- Удирдагч хүний уналтын шалтгаанууд :

1. Бүх нарийн зүйлийг тооцох чадваргүй байх, Удирдагч хүн бол өөрөө болон орлогчдын дэмжлэг туслалцааг ашиглах бүх нарийн ширийн зүйлд орох ёстой.

2. Харилцан бие биенээ нөхөн ажиллахад бэлэн бус байх. Удирдагч нь гүйцэтгэгчдэд даалгаж буй ажлыг хийж чаддаг байх ёстой. “ хэн олон юм даалгана, түүнээс их юм асууна.”

3. өөрийн мэдлэгийг ажил хэрэгтээ ашиглахын оронд мэдлэгийнхээ төлөө зүгээр шагнал горьдох. Бүх дэлхий даяар хүнд ямар нэг юм хийж чадсаны нь төлөө , бусдыг хийлгэж чадсан чадварт нь цалин хөлс өгдөг.

4. Захирагдагсадынхаа өрсөлдөөнөөс айх. өөрийн ажлын нарийн ширийнийг орлогчдоо ойлгуулбал өөрөө чи төгс төгөлдөр болно. Хүмүүс бусдад боломж олгосоноороо илүү ашиг олцгоодог.

5. Хийсвэр сэтгэхүйгүй байх. Хийсвэрлэлгүй бол тодорхой төлөвлөгөө үгүй. Энэ нь үр ашиг гарахгүйд хүргэнэ.

6. Өөрийгөө бодох. Ухаантай удирдагч үргэлж алдраа хуваалцдаг. Хүмүүс зөвхөн мөнгөний төлөө бус ажиллах үедээ л сайн ажилладаг.

7. Тэвчээргүй байх. Тэвчээргүй удирдагчыг хүндэтгэдэггүй бөгөөд тэрээр захирагдагсадынхаа хүч тэвчээрийг барагдуулж байдаг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)