Эзотерик

Хүний дотоод ертанц

Зурхайн ном

Оршлын оронд …

Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг байсан Монголчууд эрт дээр үеэс од мичидийн хөдөлгөөн хүний амьдралд хэрхэн нөлөөлж буйг судлан ном сударт тусган өөрсдийн амьдрал ахуйд ашиглан хэрэглэж иржээ.

Зурхайн эртний судрууд Энэтхэг , Хятад, Төвдөөр дамжин Монголд орж ирэхдээ тухайн бүс нутгийн онцлог, хүн ардын зан заншил, уламжлалтай уялдан өөрийн гэсэн онцлогтойгоор хөгжжээ. Монгол зурхайн эрдэм ухааныг хойч үедээ уламжлан үлдээх, зурхайн арга ухааныг амьдрал ахуйдаа хэрэглэж дадаж зурших нь хүмүүсийн амьдралд эерэгээр нөлөөлж, хүн өөрт тохиолдож болох аливаа гай барьцад, зовлон зүдүүрийг урьдчилан таамаглан тойрч гарсанаар сэтгэл санаа , бие махбодь, эд материаллын хувьд учирч болох хор холбогдлоос өөрийгөө сэргийлэх ба ингэснээрээ нийгэм –эдийн засгийн хувьд чухал ач холбогдол үзүүлэх юм.

Зурхай бол хүний амьдрал хувь заяатай салшгүй холбоотой учраас эрт дээр үеэс хаад ноёд өөрсдийн дэргэд гарын зурхайч нарыг байлгаж, хувь зохиолоо зуруулан аливаа үйл хэргээ явуулж байсан ба зурхайн арга ухааныг нууцлан чандалж, дэлгэрүүлэхийг хориглон зарим тохиолд зурхайч нарыг цаазлан хороодог байв.

Эртний Ром, Египет, Вавилон болон Арабын орнуудад зурхай болон одон орныг судлах ухаан маш их хөгжиж байжээ. Ромын эзэн хаан байсан Диоклетиан 20 жил хаан ширээнд байсанаа гэнэт түүнээсээ татгалзаж өөрийн эдлэн газартаа ногоо тарин амьдрах болжээ. Учир нь түүнийг төр барих 22 дох жил дээрээ ширээнээсээ бууж алуулах болно гэж зурхайчид хэлсэн байжээ. Тэрээр олон жил насалж удаан амьдаржээ.

Зурхайч нарын ёс дүрэмд хүний нас барах өдрийг хэлж болохгүй байдаг.

Францын хаан Людовик XIII –ын шадар хүн болох Анри д, Эффиат зурхайч Иоханнес Мориныг шоолон хууран мэхлэгч гэж олны доог тохуу болгож байв. Морин эхлээд түүний үхэх өдрийг хэлэх дургүй байсанаа доромжлолыг тэсэж чадалгүй хэлж орхижээ. Эффиатыг 3 жилийн дараа цаазлан хороосон байна.

Немцийн одон оронч Соботтендорф 1923 онд Гитлерийг ямар ч юм хийж болохгүй гэж хэлсэн боловч Гитлер түүнд итгэлгүй Мюнхены төрийн эргэлтийг хийсэн нь бүтэлгүй болж шоронд оржээ. Шоронгоос гарсаныхаа дараа тэрээр өөрийн зурхайчтай болсон ба тэр нь түүнд сөнөж мөхөхийг нь үнэн хэлсэн тул бөөний хорих газар илгээж орхиж… Гэвч Гитлер одон зурхайд итгэх болж эзэнт гүрний Рейхсфахшафт гэдэг одон орон – зурхайн чиглэлийн байгууллага байгуулсан байна.

Зурхайн зурлагаар бусад хүмүүсийн амьдралын нууцыг мэдэж авсанаар тэр нь өөрийн чинь дотоод ертөнцийг баяжуулж, өөрийгөө таньж мэдэхэд тань туслах болно.

Нар сарны хөдөлгөөн од эрхэсийн байр байршил нь хүний амьдралд их нөлөө үзүүлдэг.

Эртний майя нар / одоогийн мексикийн уугуул иргэд / одоогоос 1000 – аад жилийн тэртээ Нар , Дэлхий хоёр манай галактикын төвтөй нэг шулуун дээр 2012 оны 12 сарын 21- нд давхцахыг чулуун хананы нарийн завсарыг ашиглан тооцож гаргасан байдаг. Мөн наран дээрхи толбыг МЭ –ний 188 онд эртний гүн ухаантанууд Филострат, Плутархи нар тэмдэглэсэн байна. Нарны толбо нь дэлхий дээр ямар нэг онцлог үйл явдлыг зөгнөдөг гэж үздэг. Иисус Христийг нас барсаны дараа нар хиртсэн тухай Матвей, Марк, Лука нар бичсэн байдаг. Мөн Овидий , Виргилий нар МЭӨ 44 онд Цезарийг нас барах үед нар хиртсэн тухай тэмдэглэжээ.

Энэ мэт олон жишээг дурьдаж болох ба орчлон ертөнц, хүн хоёр салшгүй холбоотой болох тухай , ертөнцийг макроертөнц гэвэл хүнийг түүний тусгал болсон микроертөнц гэж үзэж болно. Зурхай бол Монголчуудын эртний одон орон судлах ухаан, тоон ухаан , сэтгэл зүйн ертөнцийг хамарсан шинжлэх ухаан ба гол судлагдхуун нь болох хүнийг оюун санаа, бие сэтгэлийн нь талаас судлаж, тэнгэр огторгуйн од эрхэс, тэдгээрийн нөлөө , хүн байгалийн харилцаа холбооны тухай үеэс үед дамжин өвлөгдөж ирсэн сургааль бөгөөд цаашид нарийн судалгаа шинжилгээ хийх шаардлагатай ард түмний хүртээл болсон түүхэн шинжлэх ухаан юм. Орчуулгын болон бусад материаллын энэхүү эмхэтгэл нь уншигч таны зөн билгийг хурцлан ертөнцийг үзэх үзэл тань улам дэлгэрэн амьдралд нь сайн сайхан бүхнийг авчрах болтугай гэж ерөөе. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Хянан тохиосон :

Зурхай судлалын хүрээлэнгийн гишүүн,

Зурхайч : Мөнх –Очир

Монгол зурхайн тухай

Амьдралын аливаа асуудал , саад бэрхшээлийг даван туулахад хүнд зайлшгүй шаардлагатай зүйл бол юмс үзэгдлийн хоорондын холбоос , тэдгээрийн зангилааг тайлах асуудал юм . Үүнийг хамгийн үнэн зөв , бодитойгоор шийдвэрлэдэг зүйл бол зурхай юм. Монгол зурхай нь өнө эртний уламжлалтай бөгөөд Эртний Энэтхэг, Хятадаас дамжин орж ирээд олон зууны турш шинэчлэгдэн өөрчлөгдсөөр бие даасан иж бүрэн шинжлэх ухаан болон хувиржээ.

Дорнын ард түмэн маш эрт үеээс эхлэн одот тэнгэрийг ажиглан харж иржээ. Нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг омог аймгууд байгалийн хүчин зүйлээс ихээхэн хамааралтай байдаг байсан учраас энэ талаар бүр ч их шаардлагатай байв. 1116 оны үеийн Киданы нэг булшин дээр 12 ордны тэмдэг дүрслэгдсэн байжээ. Эртний Монголын ном судруудад монголчууд нар, сарны хуанлийн тооллыг ашиглаж байсаныг дурьдсан байдаг.

Улаанбаатар хотын Улсын Төв номын санд хадгалагдаж байгаа одот тэнгэрийн зураг дээр Алтан Гадас орсон Тэнгэрийн заадасын хойд хэсгийн 700 гаруй од эрхэс, өмнөд хэсгийн 600 орчим од эрхсийг багтаасан байдаг бөгөөд энэ нь орчин үеийн дуран авайгаар авсан зурагтай их ойрхон зурагдсан байна. Энэ зураг дээр 12 хос одод, 28 сарны байршил, Нарны замын 12 сар болон 24 улирлын турш өөрчлөгдөх байдлыг тод дүрслэсэн байдаг. Жилийн хуваарийг сар улиралуудад хуваасан нь , эртний уламжлалтай Хятадын хуанлигаас ч илүү байжээ.

Зургийн гол дунд жижиг дугуй дотор Алтан гадастай ойролцоо орших ододыг багтаажээ. Түүний гадна талын их тойрог дотор “ зуны туйл” –ын эрхэсийг, дараагийн хүрээн дотор хавар , намрын туйлуудыг, эцсийн тойрогт өвлийн туйлийг тусгасан байдаг.

Шар зам буюу Нарны хөдөлгөөнийг эллипс маягаар үзүүлсэн байна. Мөн Шар зам, Туйлуудын огтлолцолын цэгүүдийг тэмдэглэсэн байдаг. Зургийг зохиосон аргачлал, түүний дэлгэрэнгүй байдал нь хуучны одон зурхайчдын өндөр ур чадвар, авъяастай байсаныг гэрчилж байгаа юм. Энэ зургийг 13-14 –р зуунд зохиосон гэж үздэг. Одон орон судлал, зурхай судлал нь буддизмын нөлөөнд байсан Энэтхэг, Хятад, Япон, Солонгос, Зүүн өмнөд Азийн орнуудын ард түмний дунд нилээн их хөгжсөн байсаныг тэмдэглэх хэрэгтэй.

Түвд болон Монголд одон орон судлалын хөгжлийн онолын үндэс нь “ Калачакра тантра раджа” гэдэг буддын бүтээл туурвил юм. Бурхан Будда өөрөө бичсэн гэгдэх энэ зохиол нь буддизмын Их хөлгөн судар болох Ганжуурын нэгдүгээр ботид тантрад зориулан бичсэн хэсэгт байдаг. Энэ бүтээлийн онолын хэсгийг шинжлэн үзэхэд одон зурхайн эхлэл нь маш эртний гаралтай гэсэн дүгнэлтэнд хүргэдэг.

Калачакра тантра радж” – д тулгуурлан энэтхэг, түвд, хятадын одон орончид долоон гол гариг болох : Нар, Сар, Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир –ын байрлал хөдөлгөөнийг судлан, сүүлт од, мананцаруудыг ажиглан, Нар, Сарны хиртэлтийн өдөр, цагуудыг урьдчилан хэлдэг байжээ. Түүнээс гадна эртний одон орончид одны хуанлийг зохион, хөдөө аж ахуйн улирлын ажлуудыг зохицуулан, тооны ухаанаар ном туурвил бүтээж байжээ.

Монголд од эрхэсийн хөдөлгөөнийг огторгуйн одон орон судлалтай уялдуулан бичсэн хүн бол одон орон судлаач Лувсанданзанжанцан / 1639- 1704 / бөгөөд “ Ламын гэгээн “ гэж нийтэд алдаршжээ. Тэрээр өөрийнхөө бүтээлийг голдуу түвдээр бичдэг байсан ба “ од, тэнгэрийн эрхэс нь хүнд хэрхэн сайн, муугаар эрхшээх” гэсэн ном бичжээ. 12-р жарны гал туулай жил / 1687/ тэрээр одон зурхайн гарын авлага болох “ Одон зурхайн судар буюу ойж, тусах гэрэл” гэдэг номоо бичив. Тэр үеийн нийслэлийн хийдэд түүний анагаах, философи, одон орон, ёс зүйн талаар бичсэн хоёр боть зохиол хэвлэгдэж байжээ.Үүнээс яг 60 жилийн дараа түүхч, философич, одон орон судлаач Сүмбэн хамба Ишбалжир

/ 1704 – 1788 / Монголын одон орон судлалыг үргэлжлүүлэн , Түвдэд дэлгэрсэн одон орон судлалын зарчмуудыг Монголын байгаль – газар зүйн нөхцөлд зохицуулан зохиожээ. Энэ зарчмийн гол төлөөлөгч бол Цахар гэвш Лувсанчүлтэм / 1740 – 1810 / юм.

1789 онд Өргөө нийслэлд мэргэжлийн мэргэч, төлөгчдийг бэлтгэдэг одон зурхайн сургууль бий болжээ. Олон сүм хүүдүүдэд одон орны судлалын дуганууд байдаг байв. Онолын гол сурах бичгүүд нь : “ Калачакра тантра радж” ба түүний тайлбар болох

“ Сарны саруул гэрэл” гэдэг бүтээлүүд байжээ. Энэ салбарын мэргэжилтнүүдийн дунд ном хаялцах нь уламжлал болон үлджээ. Өөрсдийнхөө мэдлэгээр ялгарсан зурхайч лам нар нь “ зийрэмбэ “ цол хүртдэг байсан нь одон орончын эрдмийн зэрэг цол юм.

Түвд –монголын одон зурхайчид од, гаригсын хөдөлгөөнийг судлах тооны аргуудыг боловсруулсан бүхэл бүтэн цогц бүтээлүүдийг туурвисан байна.

Тэд нар хөдөө аж ахуйн ажил үйлийн хуанлийн мөчлөгүүдийг зохион, амьдралын янзбүрийн нөхцөл байдлуудад тохируулан зөвлөлгөө өгдөг байжээ. Зохиогчид хуанлийн эхний хэсэгт өөрсдийнхөө тухай товч өгүүлэн, сүм хийдийн түүх болон шашин, дээдсийн амьдралын чухал үйл явдлуудыг үндсэндээ тусгадаг байв. Дараа нь Нар, сар болон таван гаригын тухайн жилийн байрлалыг зааж, хиртэлтийн цаг хугацаа , дараа жилийн цаг уурын байдлыг урьдчилан тодорхойлж , ургац авах эсэх, хур тунадас хир орох, үйл явдлууд хэрхэн өрнөхийг заадаг байжээ.

Цахар гэвш Лувсанчүлтэм : таван махбодийн онол дээр үндэслэсэн одон орон судлалын өргөн дэлгэр бүтээлдээ хүнийг анх төрөхөөс эхлээд хувь заяаг нь урьдчилан хэлж, бие махбодийн эрүүл мэнд, оюуны чадварт тэнгэрийн од эрхэс, нар сар хэрхэн нөлөөлөх нөлөөллийг заасан байдаг.

Монголын оточ лам Лувсанчойнпил өөрийнхөө зохиосон “ Хүний амьдралын 47 хувирлын хууль буюу махбодийн тухай сургааль” - даа:

“ Амьтаны аймгийн хаан болох хүний бие нь таван махбодиос бүрдэх ба түүний бүх баяр баясгалан, зовлон зүдүүр нь эдгээр таван махбодиос хамаардаг. Иймээс сайн, муу бүх зүйлийг жилийн турш тодорхойлохдоо хүний амьдралын хүчин зүйлсийн эргэл орчил, байгалийн үндсэн элементүүдийн төлөв байдлаас урган гардагыг заавал тооцох хэрэгтэй” гэж бичсэн байна.

Хүний амьдрал урт удаан байх ёстой ба үхэл бол ердийн жам ёсны үзэгдэл учир хүн тохиолдлын золгүй явдал, өвчин зэргийг зурхайн тусламжтайгаар тойрон өнгөрүүлэх буюу засаж байх ёстой.Ирж байгаа жил бүр нь хүнд өөрийнхөө үрийг өгдөг. ямар нэг тохиолоос сэргийлэхийн тулд заавал засал хийлгэж байх хэрэгтэй. Хэрэв тухайн хүний төрсөн цаг өдөр, газар, од гариг, бусад бүх зүйл л мэдэгдэж байвал тэр хүний хэд наслах, хэзээ яаж үхэхийг зурлагаар зурж мэдэж болно.

Жилийн харшийг засах , шинийн нэгний өглөө мөрөө гаргах арга нь нийтлэг байдаг.

Хэрэв хүний амьдралын үеүүдийг буддийн системээр авч үзвэл тэдгээрт харгалзах зүй тогтол нь үнэхээр маш энгийнээр гардаг ба ямар ч байсан европын хуанлигаас бодитой гардаг. Монгол зурхайчид хүний амьдралын давтамжуудыг тодорхойлохдоо : тооллын эхийг “ гол тэмдэг “ цаг хугацааг “ жилийн эхэн” гэж аваад ес- арван хоёр жилийн мөчлөгүүдийг тооцон тодорхойлдог байв. Энэ мэт аргуудыг мөн хятад зэрэг оронд хэрэглэдэг байжээ.

Монголчууд эрт дээр үеээс эхлэн тэнгэрийг эр хүний хүчтэй зүйрлэн эцэг тэнгэр буюу

“ арга “ , газрыг эх –дэлхий буюу “ билиг” гэж сүслэн залбирч иржээ. Тэнгэр газрын хүчний нэгдлийг эрт цагаас эхлэн анагаах ухаанд ч хэрэглэж байв. Жишээ нь:

“ хүйтэн “ өвчнийг халуун зүйл болох төөнүүрээр, халуун өвчнийг хүйтэн хэрэгсэл болох усан эмчилгээгээр эмчлэн домнодог байжээ.

Зурхай бол өөрийн гэсэн судлах зүйлтэй, арга аргачлалтай, нарийн шинжлэх ухаан юм.

Хүн амьдралынхаа туршид дунджаар 61- 97 нас наслана гэж бодоход доод тал нь 5- 8 удаа жил орж , 13.25.37. 49. 61. 73. 85. 97 – наснуудад жил орж, 10 удаа буюу 10.19.28.37.46.55.64.73.82.91 – насанд мэнгэ голлож, 8 удаа насны гүмэг буюу есөн нүдний гайт нас таарч, 10 удаа суудлын гүмэг буюу өөрийн суудалд сууж, 6 удаа дайсан жилтэйгээ учирдаг. 5 удаа өөрийн мэнгэндээ сууж, 45 удаа өнцөг суудал: /2.4.6.8.10.12.14.16.18.20.22.24.26.28.30.32.34.36.38.40.42.44.46.48.50.52.54.56.58.60.62.

64.66.68.70.72.74.76.78.80.82.84.86.88.90.92.94.96/ таарч, үүнээс 9 удаа барьцадтай муу суудал / 18.28.36.48.60.72.90/ тохиож, 33 удаа урвасан жилийн муу үрт үүд нээгдэн, 7 удаа муу од гариг эрхшээж, 9 удаа төмөр гариг таардаг. Дөрвөн муу зүгийн хорлолд 350 удаа өртөж, эргэх дөрвөн улиралын эсрэг сөрөн 310 нөлөөн доор амьдардаг. Иймд зурхайг судлан дээрхи тохиолуудаас зайлсхийж явбал өлзий буянаа өгөх нь дамжиггүй юм.

Зурхайч болох хүн юунаас эхлэх вэ?

Эхлээд түвд хэлний цагаан толгой үзнэ.

Зурхайн есөн тоо арилгаж сурна.

Цагийн ном : дүйжид, шивдэн – зэрэг 47 зүйлийн багтаасан ном, Сан –аа гэж 5 гарагийн зурхайн ном үзэж дүүргэдэг.

Зурхайн дөрвөн махбодийн онол:

Монгол зурхайд од гаригуудыг дараах байдлаар дөрвөн махбодиор ангилан хуваасан байдаг. Үүнд :

Галд : ням, мягмар,

Хийд : пүрэв,

Шороонд : баасан , бямба,

Усанд : даваа, лхагва

28 нагистр оддын хувьд :

Галд: -1.2.7.15.9.10.24.

Хийд: - 0.6.4.11.12.13.14

Шороонд: -3.16.17.20.21.23

Усанд: - 5.8.18.19.22.25.26 тус тус харгалзана.

Хар зурхайн дөрвөн махбодийн онолоор тухайн өдрийн саран хэрэх од болон гаригийг махбодиор нь хэрэлдүүлэн тоолж, дараах барилдлагуудад хувааж өдрийг шинждэг.

  1. хоёр гал учирсан : ………….арвидах барилдлага
  2. хоёр шороо учирсан :………шидийн барилдлага
  3. хоёр хий учирсан : ………….хотол чуулган
  4. хоёр ус учирсан :…………….рашааны барилдлага
  5. гал хий учирсан: …………….хүчин төгсөх барилдлага
  6. шороо ус учирсан :…………..идэрийн барилдлага
  7. гал ус учирсан :………………үхэхийн барилдлага
  8. шороо гал учирсан:………….түлэхийн барилдлага
  9. шороо хий учирсан:………….үл тохирох барилдлага
  10. ус хий учирсан : ………………үл зохилдохын барилдлага

эдгээрийн эхний 6 барилдлагыг сайн хэмээн үзэж, аливаа үйлсэд шамдан орох ба үлдсэн 4 барилдлагыг муу хэмээн үзэж аливаа ажил үйлсэд хянуур болгоомжтой байхыг эрмэлздэг уламжлалтай билээ.

Арван барилдлагын үр:

  1. Арвидах –барилдлагтай өдөр: хувцас болон идээ олох, худалдаа наймаа хийх, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэх сайн.
  2. Шидийн – барилдлагтай өдөр : аливаа санасан үйл бүгд сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгад босгох, тариа тарих, худалдаа арилжаа хийх зэрэг дэлгэрүүлэх үйлүүдэд сайн. Бүтээл туурвил үйлдэхэд сайн.
  3. Хотол чуулган – барилдлагтай өдөр: санасан хэрэг бүтнэ. Хэл ам намдах, арга эвийг олох түргэн бүтэх элдэв үйлэнд сайн.
  4. Рашаан – барилдлагтай : өдөр насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засал, угаал үйлдэх, бэр авах, насны хишиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, төрөл садан бололцох, худалдаа арилжаа үүсгэх, зэрэг үйлд сайн.
  5. Хүчин төгсөх – барилдлагтай өдөр : өлзий буяны үйл үйлдэх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл бүхэнд сайн.
  6. Идэрийн - барилдлагтай өдөр : сайн үйл үүсгэх, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, газар хагалах, тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх зэрэг үйлүүдэд өлзийтөй сайн.
  7. Үхэх – барилдлагтай өдөр : мал адгуус муулахад сайн.
  8. Түлэх – барилдлагтай өдөр : сайн үйл бүгдийг тэвчин , хатуу үйлийг үйлд.
  9. Үл тохирох – барилдлагтай өдөр : хулгай дээрэм дарах, дайсныг номхотгох үйлэнд сайн.
  10. Үл зохилдох – барилдлагатай өдөр : андгай тангарагаас няцах, дайсныг номхотгоход сайн.

Арван хоёр шүтэн барилдлагын үр :

1 Нэр өнгө : өдөрт аюулаас зайлах, ламтай учрах, цагаан зүгийн үйлд сайн. Түүнд төрсөн хүмүүн 6.9.10 сар амьдарвал билиг багатай, хүүхэд доодост энэрэнгүй, баатарлаг бөгөөд 81 наслана. Өвчин болвол 3.5 хоноод эдгэнэ. Замд гарвал муу , гаслантай учирна. Баруун нүд татвал мэдээ сураг сонсоно. Зүүн нүд татвал эд олно. Нохой уливал үхэгсдийн сураг сонсох ба хэрээ дуугарвал нөхөдтөй уулзана.

2 Төрөн түгэхүй : өдөр хувцас урлах, орон барих, элдэв урлалын үйлд сайн. Түүнд төрсөн хүн 2.4 сар, 8.9- жилдээ эс үхвэл 64 өөс дээш наслана. Сэтгэл муутай, эцэг эх нь хоосрох гэмтэй. Явдал ариун ч харамч. Өвдвөл 7 хоноод эдгэрнэ. Замд гарвал хүний асрахуй яриаг сонсоно. Зүүн нүд татвал эд хомсдоно. Баруун чих хангинавал өчүүхэн айдас болно. Нохой уливал шуугиан болох ба хэрээ дуугарвал жуулчин ирнэ.

3 Хүрэлцэхүй : өдөрт хараал , хариулга, хатуу үйл, өглөг өгөхөд сайн. түүнд төрсөн хүн 3 сар , 9 жилд эс үхвэл 63 нас хүрнэ. Шашдир, урлахуй ухаанд сайн. эд агуурс багатай, эрдэмтэн, атаач хүн болно. Өвдвөл 3 дахь өдрөө эмчлэгдэхгүй бол ужиграна. Замд гарвал хулгайд өртөх гэмтэй. Баруун чих хангинавал аймшиг болно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Нохой уливал хулгайч ирнэ. Хэрээ дуугарвал аймшиг болно.

4 Сэрэхүй : өдөрт янаг амрагтайгаа учрахад болон авшиг авах, ус гатлах, угаал үйлдэхэд сайн. түүнд төрсөн хүн 2, 72 хоног, 8 сард эс үхвэл 60 гаруй наслана. Хилэнц сэтгэлтэй, чалчаа ба эд өчүүхэнтэй, урлах ба огоорох ухаанд мэргэн. Өвдвөл 10 хоногт эдгэнэ. Замд гарвал идээ ундаа, хувцас чимэг олдоно. Баруун нүд татвал төрөл садан ирэх, зүүн нүд татвал хурим болно. Нохой уливал хэрүүл маргаан болох ба хэрээ дуугарвал явсан хүн ирнэ.

5 Хурьцахуй өдөрт буяны үйл хийгээд хувцас өмсөх, чимэг зүүхэд өлзийтөй сайн. Түүнд төрсөн хүн 10 хоног, 3.5 сар, 9 жилд эс үхвэл 55.64 нас наслана. ёс суртахуун өндөр, амирлангуй, урлахуйд мэргэн, дайсан бүхнийг дарагч. Өвдвөл 8.21 хоногт эдгэнэ. Замд гарвал сэтгэл хямрана. Баруун чих хангинавал үзэсгэлэн болно. Зүүн чих хангинавал үхлийн сураг сонсоно.

6 Авахуй : өдөрт эм найруулах , эхнэр дуудах, үс авах, элчэд эд өгөх зэрэгт сайн. Түүнд төрсөн хүн 2 хоног, 9 сард үл үхвэл 60 – 80 наслана. Их хилэнцтэй, баян, их яриасаг, сэтгэл муутай. Өвчин ирвэл 10 хоноод амирлана. Замд гарвал сайн бөгөөд идээ, эд арвижана. Зүүн нүд татвал хэрүүл тэмцэл болно. Баруун нүд татвал эд, хувцас олдоно. Нохой уливал халуун болох ба хэрээ дуугарвал муу хэл үг дуулдана.

7 Сансар өдөр : бясалгал хийх, тарни тоолох, янаг амрагыг дуудахад сайн. Түүнд төрсөн хүн 9 хоног, 2 сар, 9 жилд эс үхвэл 60 гаруй наслана. Цэвэрч, эцэгтээ урин, хорлол үйлд хичээнгүй, баатарлаг. Өвдвөөс 8 хоногт амирлана. Замд гарвал муу, гаслан хагацал, хааны цааз ирэх гэмтэй. Баруун нүд татвал алдсаныг олно. Зүүн нүд татвал хойт зүгээс жуулчин ирнэ. Нохой уливал гэрийн тэнгэр алмайрна. Хэрээ дуугарвал эд эдлэл олдоно.

8 Төрөхүй : өдөрт гэрийн үйл , угаал үйлдэх, хувцас шинээр өмсөх, эсгэх үйлд сайн. Түүнд төрсөн хүн 5 хоног, 9.10 сар, 10 жилд эс үхвэл 100 наслана. Номын явдалтай, ядуувтар, үнэнийг өгүүлэгч, төрөл саднаа асрах сэтгэлтэй, урлах ухаанд мэргэн. Өвдвөл 8 .10 хоногтоо хүнд, түүнийг хэтэрвэл амирлана. Замд гарвал эд олно, тус бүхэн бүтнэ. Баруун нүд татвал зочин ирнэ. Зүүн нүд татвал хувцас олдоно. Нохой уливал амгалан болно. Хэрээ дуугарах сайн мууг ялгаагүй.

9 Өтлөх үхэхүй : өдөрт эд хураах, номын өглөг өгөх, угаал үйлдэх, эд гаднаас авахад сайн. Түүнд төрсөн хүн 9 сар, жилд эс үхвэл 64 өөс дээш наслана. өчүүхэн бодолтой, их идэгч, өвчинд өртөмхий, хилэнцэт явдалд ширүүн, сэтгэл муутай нэгэн. Өвдвөл 21 хоногтоо хэцүү, боловч амирлана. Замд гарвал тус хэрэг үл бүтнэ. Баруун нүд татвал элчтэй учрана. Нохой , хэрээний үрийг номлоогүй.

10 Мунхаг : өдөрт сүм дуган, суврага босгох , мод шорооны үйл хийх, эрэл хийх, хураан цуглуулах бүх үйлд өлзийтэй. Энэ өдөр төрсөн хүн 5 хоног, 9 жилд эс үхвэл 81 наслана. Эд баялагтай, хувь сайтай болно. Зөөлөн яриатай, ширүүн зантай, хурьцахуй сэтгэлтэй. Өвчин болвол маш хянамгай байх. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг эхэд айх шалтгаан гарна, баруун чих хангинавал бүсгүй хүнтэй маргана. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Хэрээ дуугарвал дээдсийн хэл ирнэ.

11 Хуран үйлдэхүй : өдөр өвчнийг таслах, хуран үйлдэх, үсэг зурхайд суралцах, бэр, буяны үйл , дайсныг номхотгоход сайн. Түүнд төрсөн хүн 8 хоног, 8 сар, 8 жилд эс үхвэл 88 наслана гэжээ. үнэн өгүүлэгч, дээд мэдэлтэн, мэргэн ариун явдалтай, амьтанд туслагч болно. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтнэ. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох ба зүүн чих хангинавал буян болно. Нохой уливал хааны үйлийг үйлдэх хэрэг гарна. Хэрээ дуугарвал улай үзнэ.

12 Тийн мэдэхүй : өдөрт эм найруулах, шинжлэх, бэрийн үйл, дайсныг номхотгох, үс угаахад сайн. түүнд төрсөн хүн 9 хоног, 8 сар, жилд эс үхвэл 64 наслана гэжээ. Тэрээр баатарлаг зоригтой, цэвэр цэмцгэр, дайсныг номхотгогч, үргэлжид ширүүн өгүүлэгч, хилэнцэд баясгалантай. Замд гарвал эд олно, тахигдан хүндлэгдэнэ. Баруун нүд татвал хувцас олдох, зүүн татвал хэрүүл тэмцэл болно. Баруун чих хангинавал олонд хүндлэгдэнэ. Нохой , хэрээний үрийг номлоогүй байна.

Таван махбодь

Аливаа юмс үзэгдлийг 5 зүйлийн махбодид төрөлжүүлэн хураангуйлаад таван махбодийн хоорондох харилцан эсэргүүцэлдэх атлаа нэгддэг, харилцан хязгаарлалцах атлаа түшиглэдэг харьцаагаар харьцаагаар аливаа юмс үзэгдлийн хоорондох харилцаа холбоог тайлбарлаж, улам цаашид аливаа юмс үзэгдэл бол харилцан түшиглэлцэн, үйлдэлцхийн дунд үүсэж, хувиран хөгжиж байдаг гэсэн хөгжил хувьслын үзлээр ертөнцийн хөгжил, хувиралын жам ёсыг таних ухааныг таван махбодийн онол гэнэ.

Бодит ертөнцийн хөгжил жам ёсыг бүхий л цогцоор нь танин тайлбарлах ухаан бол махбодийн онол юм.

Монгол зурхай нь одон зурхай ба хар зурхай гэж махбодь нь ангилагддаг.

Махбодийн онолыг одон зурхайд хэрэглэж од эрхэс, хүн байгалийн шүтэлцээ холбоог тайлбарлах ухааныг хар зурхай гэнэ. Хар зурхайн таван махбодийг одон зурхайн махбодитой харьцуулсан хүснэгтийг дор үзүүлэв.

Одон зурхайн таван махбодь

Хар зурхайн таван махбодь

Шороо

Мод

Ус

Гал

Гал

Шороо

Хий

Төмөр

Огторгуй

Ус

Алс дорнодын орнуудын хүн ард нь байгалийн хүчин зүйлс хүнд нөлөөлөх нөлөөллийг судлаж байгаад дэлхий дээрхи бүх амьд ба амьд бус зүйлс нь үндсэн таван махбодь болох : мод, гал, шороо, төмөр, уснаас бүрддэгийг олж тогтоосон байна. Эдгээр таван махбодийн гарал үүслийн тухай ийм нэгэн домог байдаг :

Эрт урьдын цагт нэгэн мэргэн харваач - анчин амьдардаг байжээ. Тэрээр нэгэн удаа нуурын эрэг дээр ан хийж яваад хачин жигтэй нэгэн амьтаныг харвачихжээ. Энэ нь яст мэлхий байв. Яст мэлхий харвуулан унахдаа гэдсээ дээшээ харуулан хөрвөн унажээ.

Анчин дөхөж ирээд : дөрвөн хөлөнд нь шавар шороо наалдсан, урд хөлнийх нь доогуур төмөр зэвтэй модон сум нэвт гарсан, гэдэс нь бөмбөлөг мэт хөөн, амнаас нь халуу шатан, нөгөө сүвнээс нь ус урсаж байна гэнэ.

Анчин харж харж байгаад шороо, төмөр , мод, ус, гал / халуун агаар/ зэрэг нь Орчлон ертөнцийг бүрдүүлэгч анхны таван махбодь болохыг ойлгожээ. Яст мэлхийн хуяган дээр янз бүрийн амьтдыг дүрсэлсэн 12 хээ угалз байжээ. Тэгэхээр нь анчин таван махбодио эдгээр амьтад ноогдуулан хуваарилжээ. Ингэж 60 жилийн мөчлөгт хуанли үүссэн байна.

Хятад , Монголын ард түмэнүүдэд яст мэлхийн хуяг нь ердийн мэргэ төлөгний самбар болдог .

Нэгэн эртний сударт : “ Тэнгэр , газар нь хавтгай бөгөөд бүх орчлон нь яст мэлхий дээр оршдог. Түүний толгой нь өмнө зүг харсан, сүүл нь хойд зүг, хөлнүүд нь зүүн ба баруун зүгийг заана. Өмнө зүг бол - гал махбодийг агуулж, Морь, Могой жилүүдтэй тохирдог, баруун зүг нь – төмөр махбодьтой ба Мич, Тахиатай, хойд зүг бол – усан махбодитой, Гахай, Хулганатай, зүүн нь - модон махбодьтой , Бар , Туулайтай тохирдог” гэжээ.

Арван хоёр амьтан нь таван махбодийн элементээр үржүүлэгдэн жаран жилийн хугацаат мөчлөгийг үүсгэдэг. Одон зурхайч, мэргэч төлөгч нар нь гариг, ертөнцийн мөчлөгүүд ба хүний био давтамжын нягт харилцан уялдааг үйл явдалдаа тусгаж байдаг.

Буддист бол : хүний бие нь орон сав, мах, яс, арьс , цус зэрэг таван бодисоос бүрддэг гэж үздэг.

Араг яс нь бас : гавал, хүзүү сээр, дал, хавирга, чөмөг яснуудаас бүрддэг . гар , хөл дээр ч мөн таван хуруу байгааг ажиглаж болно.

Хүзүү сээр нь : бас таван хэсэгт :- хүзүүний , цээжний, нурууны, бүсэлхүйн, таазны гэж хуваагддаг.

Мэдрэлийн таван эрхтэн : хараа, сонсгол, үнэрлэх, амтлах, мэдрэх зэрэг эрхтэнүүд байдаг.

Хүн таван төрлийн шингэнийг ялгаруулдаг нь : нус цэр, шүлс, хөлс, шээс, нулимс юм. Тэрээр хүрээлэн буй орчноосоо : агаар, ус, эрдэс бодис, мах, ургамал гэсэн таван төрлийн бодсийг хэрэглэдэг.

Эхийн умайд буй ураг таван сартайдаа хөдөлж, арван сартайдаа төрдөг. Хэрэв хүн өвчилвөл : ханиалга, найтаалт, эвшээлт, хэхрэх, зогисох зэргийн таван авиа гаргадаг.

Ханиалга нь уушгины ажиллагааг , найтаах нь : хамар, зогисох нь – хоолойны, эвшээх нь мэдрэлийн, хэхрэлт нь ходоодны ажиллагааг тус тус харуулдаг.

Монголчууд амьтан бүрийн насыг тодорхойлохдоо: түүний бие хаа нь бүрдэх насыг таваар үржүүлж тодорхойлдог нь сонин юм. Жишээ нь : морины насыг 6 х 5 = 30, нохойг

2 х 5 = 10 гэх мэт.

Монголчуудын тооцдогоор бол хүний хоолойн өнгө нь Европынх шиг долоо биш, таван өнгийн хөгтөй байдаг ба энэ нь монгол хөгжимд ч тусгалаа олсон байдаг. Түүнээс гадна монгол хэлний цагаан толгойд эгшиг долоо байдаг ч англи, япон, хятад хэлэнд таван эгшиг байдагтай адил тооны эгшиг сонсогддог.

Европын одон зурхайчид хүний дөрвөн төрлийн шинж төлөвийг заадаг бол буддистууд таван шинж байдлыг заасан байдаг: үүнд :

¹

Европын шинж

Монгол шинж

1

Холерик

Хөдөлгөөнтөй

2

Сангвинник

сэтгэлийн хөдлөлтөй

3

Флегматик

хатуу, чанд

4

Меланхолик

номхон, дуугүй

5

-

Завсрын буюу тайван

Сэтгэл хөдлөлийг долоо хоногийн эхний өдөрт, хөдөлгөөнт чанарыг хоёрдоход, завсрын байдлыг – гуравдахад, номхон занг – дөрөвдөхөд, хатуу чанд занг – тав дахь өдөр тус тус харгалзуулан тооцдог байжээ. / монголчууд долоо хоногоор бус, тавтын мөчлөгийг хэрэглэдэг байсан /

Хүний биохэмнэлийг тодорхойлох гол зарчим нь : тавийн тоон дээр үндэслэгдсэн ба буддийн зурхайч нар хүний биохэмнэлийн үзүүлэлтүүдийг тооцохдоо таван гаригаар тооцдог байв. Хүний үр хөврөл нь үүсэн бий болсоноосоо хойш дэлхийн нэгдсэн био оронтой харьцаж эхлэдэг ба эхээрээ дамжин гадаад орчныг тусгаж авдаг. Энэ орчны үйлчлэлийн дор үр хөврөл нь бараг 9 сарын турш умайн доторхи хөгжил нь явагдана.

Дорнын улс орны хүмүүс : хүн төрөх үед тэрээр хэдийгээр 365 хоногтой бус, 275 хоногтой ч нэг настай гэж тооцдог. 4.5 сарын дараа үр хөврөл –эмбрион амь орж хөдөлж эхлэдэг ба арван сарын дараа / 275 - өдөр / мэндэлдэг. Хүний цаашдын хөгжил нь мөн хүү хэмнэлд захирагдан : есөн сартайдаа балчир хүүхэд босож зогсон, арван сартайдаа явж эхэлдэг.

Хэрэв ийм маягаар нас тодорхойлох үед хуанлийн тооллыг хэрэглэхгүйгээр, есөн сарын мөчлөгөөр тооцвол 40 нас нь 50 –тай , 50 нь –60 настай тэнцэх болно.

Буддийн зурхайчдын хэрэглэдэг таван өдрийн мөчлөгийг эргэж үзье.

Буддистууд газар дэлхийгээ таван мэдрэхүйн ертөнц гэж нэрлэдэг нь дэмий зүйл биш юм. Хүний нүд бол – Орчлонгийн толь, чих бол- бүх дуу авиаг хүлээн авахад зориулагдсан, ам бол- амтыг мэдрэхэд , хамар нь үнэрийг ялгахад, арьс нь – материаллаг бүрхүүлийг мэдэрхэд тус тус зориулагдсан. Буддийн судар номуудад хүн нь бүх зүйлийг илүүгүй, дутуугүй, алдаагүй хүлээн авах хэрэгтэй гэж сургажээ. Байгаль орчинтой зохицон амьдарч байгаа хүн л аз жаргалтай, ухаалаг, урт удаан амьдарна гэжээ.

Таван махбодь нь эр, эм гэж ялгагддаг. Тэдгээрийг мөн улаан – гал, шар- шороо, цагаан төмөр, хар – ус, хөх – мод гэж таван өнгөөр ялгадаг.

Жилийг халуун, хүйтэн гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваах ба халуун нь : бага зэргийн дулаарлаас шатам халуун дуустал, хүйтэн нь анхны хүйтэнээс идэр есийн хүйтэн хүртэл хуваасан байна.

Таван махбодь нь өөр хоорондоо янз бүрийн харьцаатай байдаг. Зарим нь бие биенээ үгүйсгэж байхад зарим нь нөхөн дүүргэж, нөгөө хэсэг нь хязгаарлаж, үлдсэн хэсэг нь бие биендээ уусаж байдаг. Энэ харилцан үйлчлэлийн нөлөөгөөр ертөнцийн бүх юмс хөгжиж, өөрчлөгдөж, үхэж үрэгдэж байдаг. Буддизмын зурхай нь таван махбодийг нэг бус, хоёр ангилж авч үздэг.

  1. Огторгуйн элементүүд: шороо, ус, гал, хий, мод.
  2. илбэ шидийн элементүүд : мод, гал, шороо, төмөр, ус.

Хэлний зүй, анагаах ухаан, одон орон судлал, зурхай судлалд голдуу эхний эгнээнийхийг авч үздэг бол илбэ, мэргэ төлгөнд – хоёрдох эгнээнийхийг авч хэрэглэдэг.

Тэдгээрийн хоорондын харьцааг : эх, хүү, нөхөр, дайсан – гэсэн үгнүүдээр тодорхойлдог.

“ Мод” ,” гал” , “шороо”, “ төмөр”, “ ус” – гэсэн махбодиуд цагийн зүүний дагуу тойргоор дараалан байрлана.

1. Мод : усны эх, галын хүү, шорооны нөхөр, төмрийн дайсан болно.

2. Гал : модны эх, шорооны хүү, төмрийн нөхөр, усны дайсан

3. Шороо : галын эх, төмрийн хүү, усны нөхөр, модны дайсан.

4. Төмөр : шорооны эх, усны хүү, модны нөхөр, галын дайсан

5. Ус : төмрийн эх, модны хүү, галын нөхөр, шорооны дайсан.




Гал




Мод

Шороо







Vertical Scroll: Төмөр



Ус




Зураг –1.

Цагийн зүүний дагуу тооцвол эхний элемент нь – “ эх” , дараагийн нь – “ хүү “, дараа нь нэгийг алгасаад “ нөхөр” байх ба цагийн зүүний эсрэг бол : нэг алгасаад “ дайсан “ гарна.

Таван махбодийг одон зурхайн 12 амьтантай холбон авч үздэг ба нэг амьтан л нэг махбодитой уялддаг. Жишээ нь : Бар , туулай – модон махбодьтой гэх мэт.

Энэ өөрийн махбодийн элементийн тэмдэг нь хуанлийн элементийн тэмдэг, махбодитой шууд холбоогүйгээр авч үздэг.

Одон зурхайн арван хоёр амьтанаас гадна долоон гариг, долоо хоногийн өдрүүдийг мөн л дээрхи маягаар хувааж үздэг.

Хэдийгээр мод – нь төмрийн нөхөр ч гэсэн Төмөр/ Сугар, Мич, Тахиа / нь Модон/ бархасвадь, бар, туулайны/ дайсан болно. ?

Гал / Ангараг, Морь, могой / нь – Төмөр/ Сугар, мич, тахиа/ ны дайсан болдог.

Хүний хувь заяа төөрөг түүнийтөрсөн жилтэй нягт холбоотой учир :

- Бар , Туулай жилд төрсөн хүн Сугар гариг ба Мичин жилд болгоомжтой байх ёстой.

- Морин жилд төрсөн бол : Буд гаригаас болон Гахай, Хулгана жилээс

- Үхэр, Луу, Хонь, Нохой – жилд төрсөн бол Бархасвадь , Бар, Туулайгаас болгоо.

Харш жил нь хүний амьдрал, эрүүл мэндэд хамгийн аюултай байдаг учраас түвдүүд

“ чиса “ гэж нэрлэдэг.

“ Хувь заяаны өршөөл мөргөл” гэдэг сударт : жил бүрийг өөрийнх нь харгалзсан махбодиос нь хамааруулж тодорхойлсон байдаг. Жишээ нь : Төмөр мичин жил нь модон махбодитой, ө.х : модон жил буюу мичин жил нь “модон мич жил” гэж яригдах ба мод бол төмрийн нөхөр учраас сайн жил гарна, Үхэр / шороо / жил нь мод гарвал мод нь шорооны дайсан учраас муу гэж үздэг. Тэрчлэн : Гал нохой жил сайн, Гал луу жил – муу, төмөр үхэр – сайн, төмөр хулгана жил тааруу гэх мэт.

Мөн цааш нь нэн эрт цагт овог лугаа жилийг сайн, муу болох зэргийг тодорхойлохдоо :

- Овог нь модон махбодь бол сайн жил нь хонь, муу жил нь үхэр.

- Овог нь гал махбодь бол сайн жил нь нохой, муу жил нь луу

- Овог нь төмөр махбодь бол сайн жил нь үхэр, муу нь хонь

- Овог нь шороо болон усан махбодь бол сайн жил нь луу, муу жил нь нохой гэж

заасан байна.

Монгол зурхайд арван хоёр жил , найман суудал, есөн мэнгэ, долоон гариг, хорин найман нагистр од бүгдийг махбодид харгалзуулан ангилсан байдаг.

Үүний 12 жил, 7 –н гаригийн махбодийг хооронд нь хэрэлдүүлэн “ сүлд, амин, час гаригууд, Гариг болон тухайн өдрийн саран хэрэгч од хоёрын махбодийг хооронд нь хэрэлдүүлэн өдрийн арван барилдлагыг гаргаж ирсэн байна.

Арван хоёр жилийн амьтад таван махбодитойгоо эерэгээр уялдсан нөхцөлд хүний хувь тавилан, ер нь бүх зүйлд нь сайнаар нөлөөлдөг гэж үздэг. Эртний судруудад өөрийнх нь махбодийг авч үзэлгүй , төрсөн жилийнх нь махбодийн элементүүдтэй нь уялдуулан төрөлжүүлсэн байдаг:

  1. Модон жил төрсөн хүн, ялангуяа зуны сард бол зааны адил чийрэг бие тэй, эрүүл саруул урт наслана. Хавар төрвөл хэцүү зантай, 30 хүртлээ тийм хүн юугаар ч дутахгүй, дараа нь харин нь хүнд хэцүү үе ирдэг. 40 гарсан хойноо л түүний амьдрал баян, тансаг болно. 4 охин төрүүлнэ.
  2. Гал жилд төрсөн хүн : номхон ,даруу, баян ч биш, ядуу ч биш, устай – таарамжгүй, мод, шороотой бол бат бэхээр холбогдоно. Эрэгтэй бол мод, шороотой учирвал сайн. Эмэгтэй бол – төмөртөй эр зохино.Тийм хүн ойр дотныхондоо тус дэмгүй. 47 –насандаа баян болно.
  3. Шороо: той эмэгтэй хүн устай харш, тохиромжгүй. Гал махбодитой сайхан зохицоно. Бүх л амьдралын турш дэгжин дээшилж, хангалуун байна. Ойр дотныхондоо халамжтай. Насан турш баян сайн явна.
  4. Төмөр : жилд – төрсөн хүн чанга сэтгэлтэй, гэвч хангалуун амьдралд нилээн оройтож хүрнэ. 6 – наснаас эхлэн хэзээ ч өлсөхийг мэдэхгүй. Даруу, чадварлаг. Муу юмыг сэтгэлдээ удаан хадгалдаггүй ч хувиа хичээмтгий. Эрүүл , чийрэг үр хүүхэдтэй болно. Ус, шороотой сайн, ойр дотныхоныхоо зовлонг хуваалцдаггүй. Өөрийнхөө зангаас болж 18 насандаа зовох боловч 49 насандаа хангалуун амьдралтай золгоно.
  5. Ус : нэг, хоёрдугаар сард төрвөл маш их амжилт олдог, эрчимтэй, мөн хүний амьдралыг аварч болно. Модтой бат бэх холбоотой, ашдын заяа нь Төмөртөй таатай холбоотой.

Эр, эм хүмүүсийн махбодийг олох хүснэгт:

Аливаа хүний төрсөн жилийн амь , бие, эрхтэн, хийморь, сүлд, махбодь ямар байхыг энэ хүснэгтээс олж болно.Мөн тухайн жилийн харгалзах махбодиудыг энэ мэт олно. Аливаа хүний төрсөн жилийн амь , бие, эрхтэн, хийморь, сүлд, махбодиудыг тухайн урган гарч буй жилийн эдгээр махбодиудтай харгалзуулан чулуу тавьж, тухайн хүний төөргийг гаргадаг ёс бий. Үүнийг “ махбодийн чулууны зурлага “ хэмээн нэрлэнэ. Жишээ нь:

Хүснэгтээс модон эр хулгана жил төрсөн хүний амин махбодь нь төмөр, эрхтэн махбодь нь мод, хийморийн махбодь нь мод, сүлдний махбодь нь төмөр гэж олно.

Жилүүд:

Хулгана / эр /

Үхэр /эм /

Бар / эр /

Туулай / эм /

Луу / эр /

Могой / эм /

Жилийн махбодь

мод

гал

шороо

Төмөр

ус

мод

гал

шороо

Төмөр

ус

гал

шороо

Төмөр

ус

мод

гал

шороо

Төмөр

ус

мод

шороо

Төмөр

ус

мод

гал

шороо

Төмөр

ус

мод

гал

Амь

у

у

у

у

у

ш

ш

ш

ш

ш

м

м

м

м

м

м

м

м

м

м

ш

ш

ш

ш

ш

г

г

г

г

г

Бие

т

у

г

ш

м

т

у

г

ш

м

г

ш

т

т

у

г

ш

т

т

у

м

т

у

г

ш

м

т

у

г

ш

Эрхтэн

м

г

ш

т

у

м

г

ш

т

у

г

ш

т

у

м

г

ш

т

у

м

ш

т

у

м

г

ш

т

у

м

г

Хийморь

м

м

м

м

м

у

у

у

у

у

т

т

т

т

т

г

г

г

г

г

м

м

м

м

м

у

у

у

у

у

Сүлд

т

т

т

т

т

г

г

г

г

г

у

у

у

у

у

у

у

у

у

у

г

г

г

г

г

м

м

м

м

м

Жилүүд:

Морь / эр /

Хонь / эм /

Мич / эр /

Тахиа / эм /

Нохой /эр /

Гахай /эм /

Жилийн махбодь

Төмөр

ус

мод

гал

шороо

Төмөр

ус

мод

гал

шороо

ус

мод

гал

шороо

Төмөр

ус

мод

гал

шороо

Төмөр

мод

гал

шороо

Төмөр

ус

мод

гал

шороо

Төмөр

ус

Амь

г

г

г

г

г

ш

ш

ш

ш

ш

т

т

т

т

т

т

т

т

т

т

ш

ш

ш

ш

ш

у

у

у

у

у

Бие

ш

м

т

у

г

ш

м

т

у

г

т

у

г

ш

м

т

у

г

ш

м

г

ш

м

т

у

г

ш

м

т

у

Эрхтэн

т

у

м

г

ш

т

у

м

г

ш

у

м

г

ш

т

у

м

г

ш

т

м

г

ш

т

у

м

г

ш

т

у

Хийморь

т

т

т

т

т

г

г

г

г

г

м

м

м

м

м

у

у

у

у

у

т

т

т

т

т

г

г

г

г

г

Сүлд

м

м

м

м

м

г

г

г

г

г

ш

ш

ш

ш

ш

ш

ш

ш

ш

ш

г

г

г

г

г

т

т

т

т

т

Тайлбар : та энэ хүснэгтийг ашиглан амь , бие, эрхтэн, хийморь, сүлд махбодио олохдоо: төрсөн жил, түүний махбодиор хөөж болно. Жилийн махбодь олох энгийн хялбар арга байдаг. Энэ бол тухайн хүний төрсөн жил :

0. 1 - ээр төгссөн бол төмөр, /1960, 1971/

2. 3 – аар төгссөн бол : усан, /1972. 1983 /

4. 5 – аар төгссөн бол: модон, /1944. 1985 /

6. 7 – оор төгссөн бол гал, / 1966. 1967 /

8. 9 – ээр төгссөн бол шороон махбодитой / 1988. 1999 / болно.

Энэ нь тухайн хүний төрсөн жилийн махбодь юм. үүнийг дотор нь ангилж, жилийнхээ эр, эмийг ч давхар олж болно. Тэгш тоогоор төгссөн онууд / 0.2.4.6.8 / арга буюу эр жил, сондгой тоогоор төгссөн / 1.3.5.7.9./ онууд билиг буюу эм жил болно. Жишээ нь : 1957 онд төрсөн хүний жишээ авья. Энэ нь 7 –оор төгссөн он тул гал: махбодитой гэсэн үг. 7 – нь сондгой тоо тул эм жил байна. 1957 он нь тахиа жил бөгөөд гал буюу улаагчин тахиа жил болно. Одоо махбодь олох хүснэгтний тахиа жил дээр “жилийн махбодийн” “ гал” дээр харж амь , бие, эрхтэн, хийморь, сүлд махбодио олбол: амь махбодь нь- төмөр, бие нь- гал, эрхтэн нь- гал, хийморь – ус, сүлд нь- шороон махбодьтойг тус тус олж болно.

Найман хөлөл

Буддийн эрхэс судлалд “ найман хөлөл” гэдэг ойлголт байдаг. Монгол, түвдүүд билчээр сонгох, ан авд мордохдоо салхины чигийг сайн анхааран ажигладаг байжээ. Энэ ажиглалт нь байгалтай хамгийн дөт харьцдагаас уламжлан Найман хөлөлийн тухай сургаалийн үндэс болсон байна.

“Найман хөлөлийн “ систем нь ертөнцийн найман зовхистой уялдан гарч ирсэн бөгөөд дөрвөн үндсэн зүг, дөрвөн туслах зүгтэй тохирч байдаг:

- Хойд зүг – ус

- өмнө зүг – гал

- баруун зүг – төмөр

- зүүн зүг – мод

- баруун өмнөд- шороо

- баруун хойд – огторгуй

- зүүн хойд – уул

- зүүн өмнөд – хий / салхи /

Хэрэв арван хоёр жилийг хуанлийн мөчлөгөөр цагийн зүүний дагуу найман зовхист тохируулахад жил бүр нь өөрийн гэсэн махбодид таарна. Жишээ нь :

Гахай , Хулгана- ус

Бар , Туулай – мод

Могой, Морь – гал

Мич, Тахиа – төмөр

Үхэр – уул

Луу – хий

Хонь – Шороо

Нохой - огторгуй

Урьдын цагт дорнийн улс түмэн өөрсдийнхөө төрсөн жилийн махбодийг заавал мэддэг байв. Ингэснээрээ өөрсөддөө таагүй өдөр, сар, жилийн таагүй зүйлүүдээс өөрийгөө хамгаалах чадвартай байжээ. Ан ав, нүүдэл суудал хийх, шинэ гэр барих, хонь хяргах, худаг малтах, мал саах зэрэг аливаа үйлийн сайн , муу нөлөөлөл нь найман жил, хоног тутамд давтагддаг гэж үздэг байв. “ 8 “- ын тоо нь амьдралын хэмнэлийн нэгэн чухал нэгж болон тооцогддог байжээ. Найман хөлөлийн ойлголт нь таван махбодийн онол, арван хоёр жилийн мөчлөг, есөн мэнгэний өнгөтөй холбоотойгоор тайлбарлагддаг.

Хөлөл дөхь тооны байрлал жил бүр өөрчлөгдөнө. Ийм маягаар төв дунд нь жил бүр шинэ тоо гарч, шинэ махбодь квадратын дээд талын нүдэнд байрлана. Энэ элементийг голлох мах бодь болгон авах ба тухайн жилийн таатай болон таагүй нөлөөг тодорхойлж өгдөг.

Тухайн жил нь таны хувьд / эсвэл ирэх жил, дурын жил / ямар нөлөөлөл учруулахыг хүснэгт 4 - өөр тодорхойлж болно. үүний тулд хүснэгт дээр таны насыг тоолох ёстой. Эрэгтэй хүн галаас эхлэн цагийн зүүний дагуу , эмэгтэй хүн уснаас эхлэн цагийн зүүний эсрэгээр тоолно. Ингэхдээ: өөрийнхөө насан дээр нэгийг нэмэх хэрэгтэй. Төвийн квадратыг тооцдоггүй. Тоолол дуусаж буй квадратын орших хөлөл нь таны тухайн жилийн хөлөлийг заана. Өөрийгөө шалгая гэвэл :

а. Эр хүний насыг цагийн зүүний дагуу “галаас” тооцвол :

шороон дээр - 2.10.18.26.34.42.50.58.66.74.82.90 насанд ,

огторгуйд – 4.12.20.28.36.44.52.60.68.76.84.92.100 насанд,

ууланд – 6.14.22.30.38.46.54.62.70.78.86.104 төөд,

хийд – 8.16.24.32.40.48.56.64.72.80.88 тайд суудал өнцөгдөх ба,

б. Хэрэв эм хүний насыг цагийн зүүний эсрэгээр “ уснаас” эхлэн тоолбол :

огторгуйд –2.10.18.26.34.42.50.58.66.74.82.90 насанд ,

шороонд – 4.12.20.28.36.44.52.60.68.76.84.92.100 насанд,

хийд 6.14.22.30.38.46.54.62.70.78.86.104 төйд,

ууланд 8.16.24.32.40.48.56.64.72.80.88 тайд суудал өнцөгдөж байгаатай таарна.

Мөн ийм замаар хэрэгтэй жилийнхээ хөлөлийг хурууныхаа үеүүдээр нар зөв, буруу тоолж тодорхойлж болно. Үүний тулд голын тоог 5 байхаар байрлалыг л санах хэрэгтэй.

Тухайн жилийн өнцөг суудал нь хар нохойн ам буюу муу зүгтэй тохиовол тэр жилийн муу зүгээ гэж үзнэ. Тухайн жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн нь ямар өнгөтөй болон мэнгэ, суудалаас хамааран ямар шүтэн барилдлагтай болох, мөн ододыг хооронд нь хэрэлдүүлэх буюу сайн, муу цаг, зүг, тохирох үл тохирох үйлүүдийг тодорхойлох зэргээр монголчууд эрт үеэс зурхайг өдөр тутамдаа хэрэглэж заншжээ.

Нэг сонирхолтой зүйл нь хөлөл дэх тэгш болон ташуу огтлолын дагуухи тоо бүрийн нийлбэр заавал 15 гарна.

4

9

2

3

5

7

8

1

6

9 - гал, өмнө зүг бурхан нь : Гомбо

1 - ус, хойд зүг Лхам

7 - төмөр, баруун зүг Дамдин

3 - мод , зүүн зүг Очирваань

2 - шороо, баруун урд Чойжил

6 - огторгуй, баруун хойд Шалши

8 - уул, зүүн хойд Намсрай

4 - хий, зүүн өмнө Гонгор

Найман хөлөл тус бүрийн зүг нь сайн , муу явдал үйлүүдийг урьдчилан заадаг найман зовхистой таардаг. Сайн зүгүүд нь : амь, эм, цог хийморь, буян хишиг гэж нэрлэгддэг ба муу нь : хорлол, бие тасрах, шулмас, таван зэтгэр гэж нэрлэнэ. Жил бүрийн төлгөн дээр энэ зүгүүд нь өөрчлөгддөг.

Голлосон жилийн үр :

Гал голлосон жил : хүнд хойд зүгээс өвчин ирэх ба зүүн зүгт амьдарвал зохистой. Зүүн өмнө зүгт буян хишиг нь дэлгэрэх бөгөөд , өмнө зүгт цог хийморь нь бадарж, зүүн хойд зүгт хорлол учрана. Эрүүл мэндэд нь баруун өмнө зүг тохирох ба баруун зүгт зэтгэртэй. Баруун хойд зүгт шулмастай учрана. Гал суудалд суусан хүн тэр жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахаас цээрлэнэ. Албин мамын хорлол байж болзошгүй. Толгой цээж өвдөх, халуун ханиад тусахаас болгоомжил. Өвс шарлах үеэр болгоо.

Усан жилд : хойд зүгт –буян хишигтэй, зүүн зүгт - цог хийморьтой, зүүн өмнө - амьтай ба урд зүгт – бие тасрах, баруун урд зүгт – шулмас, баруунд – хорлол, баруун хойд зүгт – зэтгэр , зүүн хойд зүгт- эм. Усан суудалд суусан хүн тэр жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Худ ураг бололцох нь таагүй. Бэтэг хаван, бөөр бэлхүүсний өвчнөөс болгоомжил. Хур ус элбэгших үеэр болгоо.

Төмөр жилд: зүүн өмнө - бие тасрах, баруун өмнө -буян хишиг, баруунд – цог хийморь, баруун хойно- амь, хойд- зүгт хорлол, зүүн зүг – шулмас, зүүн хойд- эм, өмнө зүг- зэтгэртэй. Төмөр суудалд суусан хүн: тэр жилдээ чоно нохойд хазуулсан малын мах идэхээс цээрлэ. Хутга мэсний аюулаас болгоомжил .Албин, шулам, тийрэнгийн хорлол байж болзошгүй. Уушиг, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэргийл. Ус зайрмагтан хөлдөх үеэр болгоомжил.

Модон жилд : зүүн өмнө зүгт – зэтгэр, өмнө зүгт- цог хийморь, хойд зүгт –буян хишиг, зүүн зүгт- амь, баруун өмнө- хорлол, баруунд- шулмас, баруун хойнд- бие тасрах, зүүн хойд- эмийн зүг байна. Модон суудалд суусан хүн : тэр жилдээ хөх өнгийн эд авах, мод огтлох, хутга мэсээр оролдохыг цээрлэнэ. Газар усны хорлол болж болзошгүй. Элэг цөс, гэдэс хөлний өвчнөөс сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоо.

Шороо жилд: зүүн хойд зүгт- буян хишиг, баруун хойд зүгт- бие тасрах, баруунд- цог хийморь, баруун өмннө зүгт- амь, зүүн зүгт- хорлол, зүүн өмнө зүгт- зэтгэр, өмнөд- эм , хойд зүгт – шулмас . “Шороо” суудалд суусан шар болон шавар эдлэл авахыг цээрлэ. Лус савдгийн хорлол болж болзошгүй. Хоол үл зохих, үе гишүү хатах өвчнөөс сэргийл. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дархны үйл үйлдэх, оршуулгын газар очих зэргийг тэвч. Жалга суваг шуудууны ам харлах үеэр болгоомжил.

Огторгуй жилд: баруун өмнө- бие тасрах, баруунд- амь, баруун хойно- цог хийморь, зүүн хойно- буян хишиг, хойд зүгт – эм, зүүн зүгт – зэтгэр, өмнө зүгт – шулмас, зүүн өмнө зүгт – хорлолтой. Огторгуйд суусан хүн : тэр жилдээ шар өнгийн эд, нохой авахыг тэвч. Буг тийрэнгийн хорлол болж болзошгүй. Гар хөл, толгойн өвчнөөс сэргийл. Хэтэрхий баясах муу. Газар хөлдөх үеэр болгоомжил.

Уул суудалтай жилд: баруун өмнө- амь, баруун зүгт – бие тасрах, баруун хойно- буян хишиг, зүүн хойно- цог хийморь, зүүн өмнө - шулмас, өмнө зүгт – хорлол, хойд зүгт – зэтгэр, зүүн зүг нь – эм болно. Уул суудалд суусан хүн тэр жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэхийг цээрлэ. Лус, ад зэтгэр хорлож болзошгүй. Ам цангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх өвчнөөс сэргийл . Ус ,газар хөлдөх үеэр болгоомжтой бай.

Салхитай жилд: хойд зүгт- амь, зүүн зүгт – бие тасрах, зүүн өмнө - цог хийморь, өмнө зүг- буян хишиг, баруун өмнө - зэтгэр, баруун зүгт- эм, баруун хойд зүгт – хорлол, зүүн – хойд зүгт шулмастай учрана. Хий /салхи/ суудалд суусан жилд шар өнгийн эд авах, хэрүүл тэмцэл хийхийг тэвч. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх өвчнөөс сэрэмжил. Салхи шуургатай болон модны навч унах үед болгоомжил.

Иймээс дээр үеээс монголчууд шинэ ирж буй жилд сайн сайхан байхыг билэгдэн шинэ жилийнхээ шинийн нэгний өглөө буян хишгийнхээ зүгт мөрөө гаргаж, цог хийморийн зүгээс гэртээ ирдэг “ мөрөө гаргах “ гэдэг уламжлалтай болжээ.

Урвасан жилийн үр :

Хулгана, бар, луу, морь, бич, нохойг хатуу буюу эр жил, үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахайг зөөлөн буюу эм жил гэнэ. Эр жилтэй хүний урвасан жил нь нохой гарвал Огторгуйн, гахай гарвал – Газрын, хулгана гарвал – Яс таслах, тахиа гарвал Хагацахын , Үхэр гарвал Үгүйрлийн, бар гарвал Олзны үүд нээгдэв гэж үздэг . Эм жилтэй хүний урвасан жил луу гарвал : Огторгуйн, могой гарвал : Газрын, морь гарвал : Яс таслах, бич гарвал : Хагацахын , хонь гарвал : Үгүйрлийн, Туулай гарвал Олзны үүд гэж үзнэ.

Огторгуйн үүд нээгдвэл : “Намхайнинбын доо”, Газрын үүд нээгдвэл : “ Саейнинбын доо “ , Яс таслахын үүд нээгдвэл : “ Дашдондов “ ,Дашзэвэг” , үгүйрлийн үүд нээгдвэл “ мөн Дашдондов “ ,Дашзэвэг”- номыг уншуул. Олзны үүд нээгдвэл санасан хэрэг машид бүтнэ.

Долоон бурхан одны тухай

Монголчууд эрт дээр үеэс эхлэн долоон бурхан одыг шүтэн тахиж ирсэн билээ. Хүн бүр энэ долоон одны аль нэгэнд төрсөн байдаг ба уг одондоо өөрийгөө болон ажил үйлсээ даатган залбирч явдаг. Арван хоёр жилтний долоон бурханд хэрхэн ямар одоо шүтэх хүснэгтийг дор үзүүлэв.

Од

Одны бурханы нэр

Уг одонд төрсөн хүний жил

1

Санжаанамсаг

Хулгана

2

Жүгдэржав

Гахай, ухэр

3

Танжжав

Нохой ,бар

4

Хорвоонжиг

Тахиа, туулай

5

Бурхан багш

Бич, луу

6

Санж –Очсүрэн

Хонь,могой

7

Оточ

Морь

Найман хөлөлийн жилийн үрийн засал :

- Гал хөлөлд суувал : гал голомтоо ариун байлгаж, галаа тахиулж, галын сан тавиул.

- Төмөр хөлөлд суувал : зэмийн мах, хутга мэснээс болгоомжилж, “ Сундуй “ уншуулж зас.

- Усан хөлөлд сууваас : газар лусаас болгоомжлон усны үйлийг тэвчиж,

“ Лүмбүмгарав” уншуулж зас.

- Модон хөлөлд суувал : мод таслах, газар шороо хөндөхийг цээрлэ. “ Нолсан “ ,

“ Нити “ зэрэг номуудын аль нэгийг уншуулж зас.

- Шороо, Огторгуй, Уул, Хий –д сууваас “ Саейнямбын доо “ ,Намхайнямбын доо”

номуудын аль нэгийг уншуулж зас.

Найман зүгийн үйлийн зохицол :

  1. Амин зүгт : бэр авах, алсын аянд мордох, лам багшийг залах, ивээгч- сүнс дуудах зэрэг үйлд сайн. Балин , цацал өргөх ан авд явахыг цээрлэнэ.
  2. Эмийн зүгээс : эмч залах, эм найруулах, хайх, идээ ундаа авахад эрхэм сайн.
  3. цог хийморийн зүгт : замд гарах, бэрийг гэрт авчрах, сан тавих, хийморийн дарцаг хийсгэх зэрэгт сайн.
  4. Буян хишгийн зүгт эд мал авах, тариа тарих, баялаг өсөнүржих үйлүүдхийвэл сайн.
  5. Хорлол зүгээс : өвчтөнийг эмчид үзүүлэхгүй, эм злахгүй, холын аянд явахгүй, бэр авахгүй, эд мал авч болохгүй. Энэ зүг рүү муу юмаа хаядаг.
  6. Шулмасын зүгт : тэмцээн уралдаанд явахгүй., морины уралдаан хийхгүй, эд бараа худалдан авахгүй ба цээр гаргах , ариусах үйл хийнэ.
  7. Тотгор зүгт : эмч залах , алсын аянд мордох, чухал үйлс эхлэхийг хориглох ба засал, хариулга энэ зүгт хийнэ.
  8. Амь тасрах зүгт : амь хамгаалах үйлүүдийг хийх ба аливаа бусадүйлийг хориглоно.

Өдрийн суудлын үр :

Гал – суудалтай өдөр :

бурхан сахиусанд залбирах, буяны үйл үйлдэх, төмөр хайлуулах, уяраах, шавар хатаах, онгод тахих, чимэг зүүлт зүүх сайн. Мал нядлах, ан гөрөө хийх, үхээрийн үйл болон идээ, улайны үйл үйлдэх, ханах, төөнөх, эвлүүлэх үйлүүдэд муу.

Шороо – суудалтай өдөр :

газар шорооны үүд хаах, газарт мод зоох, буг дарах, саад тотгор дарах, андгай тангарагаас няцах, зүүн зүгтрүү явахад сайн. Байшин барилгын суурь тавих, хүүр оршуулах, угаалга хийх, залбирал үйлдэхэд таагүй.

Төмөр - суудалтай өдөр :

мод огтлох, зүүн зүг одох, андгай тангарагаас буцах, бэрийн үйл, ан гөрөө хийх зэрэг хатуу үйлэнд сайн. Харин үхэгсдийн үйл үйлдэх, цэрэг татах, мордуулах, хүүхэд хөлд оруулах, гадагш явуулахад муу.

Огторгуй – суудалтай өдөр :

өдөр их хүнтэй уулзах, тэнгэр огторгуйн үүд боох, гэр орон засварлаж сэлбэх, буяны үйл үйлдэх, гүрэм засал хйихэд сайн. Сүм дугана, хотын суурь тавих, гэр барих, зөөх буух, нохой авч тэжээх, нохой өгөх, гэр бүрэх, арилжаа наймаа хийх, өвчин засахад таагүй.

Ус - суудалтай өдөр :

тэнгэр лус тахих, мөндөр оруулах, ба хариулах, төмрөөр юм хийх зад барих, хариулга хийх, бурхан сахиус тахихад сайн. Харин их ус гатлах, онгон газар номхотгох, ан гөрөө хийх, загас барих, амтьны амь хороох, суваг шуудуу малтах, идэш хийх, дайсан дарах үйлд таатай бус.

Уул – суудалтай өдөр :

бурхан сахиус тахих , номын үүдэнд орох, адуу үхэр номхотгох, уналга эдэлгээнд сургах, гэр барих, байшин барилгын суурь тавих, гэр барих, сэлбэхэд сайн. Тушаал хүлээн авах, ном үзэх, арилжаа наймаа хийх, их үйл үүсгэхэд таатай бус.

Мод – суудалтай өдөр :

мод бут , цэцэг тарих, чимэг зүүлт зүүх, байшин барилгын суурь тавих, бурханд залбирах, тэнгэр бурхан тахих үйлэнд сайн. Тангараг өргөх, мод огтлоход сайн бус бөлгөө.

Салхи – суудалтай өдөр :

тарни тоолох, галзуу согтууг номхотгох, хариулга хийх зэрэг хатуу үйлэнд сайн. Тээрэм босгох, хурал цуглаан, тангараг өргөх зэрэгт таатай биш байна.

Арван хоёр эзний өдрийн үр :

  1. Эзлэгч өдөр : гадагш явбал сайн. олз омогтой, хүү сан нээж болохгүй.
  2. Арилгагч өдөр : эм уух, ханах төөнөхөд сайн.
  3. Дүүрэгч өдөр : худалдаанд сайн, эм ууваас муу.
  4. Түвшитгэгч өдөр : зам засваас сайн.
  5. Тогтоогч өдөр : бэр авах , сургуульд ороход сайн.
  6. Сахигч өдөр : гэрээ аийвээс сайн,
  7. Эвдэгч өдөр : өвчин засвал сайн.
  8. Түгшигч өдөр : загас бариваас сайн.
  9. Бүтээгч өдөр : алсад одвоос сайн.
  10. Хураагч өдөр : ирэх, одохыг цээрлэ.
  11. Нээгч өдөр : Тушаал хүлээвээс сайн, үхдэлд муу.
  12. Хаагч өдөр : нүд эмнэвээс муу, найралвал сайн.

Есөн мэнгэний өнгө

Буддийн зурхай нь Орчлон хорвоогийн үзэгдэлд тулгуурлан хүний биохэмнэлийн асуудлыг зохицуулсан олон янзын ойлголтыг авч үздэг. Дээр дурьдсан найман хөлөлөөс гадна мэнгэний өнгийг бас авч үздэг: нэг цагаан., хоёр хар, гурван хөх, дөрвөн ногоон, таван шар, зургаан цагаан, долоон улаан, найман цагаан, есөн улаан мэнгэ гэж нэрлэдэг. Хөлөлийн мөчлөг нь 8 жил 8 хоногоор давтагддаг бол мэнгэний хувьд 9 жил, 9 хоногоор давтагддаг.

Мэнгэ олох арга :

Аливаа хүний мэнгэ тогтмол байдаг. Есөн мэнгэ нь ихээсээ бага руугаа тоологдон жил бүр өөрчлөгдсөөр арван жил тутамд нэг бүтэн эргэлт хийнэ. Мэнгийг олохдоо : тэр хүнийхээ насан дээр одоогийн жилийн мэнгийг нэмээд 9 - д хуваана. Хуваагдалгүй үлдсэн үлдэгдэл нь мэнгэний тоо болно.

Жишээ нь : 1960 онд төрсөн хүний мэнгийг олбол -

2004 –1960 = 44 настай хүн. 44 + 5 = 49 49 : 9 = 5.44 болно.

Үлдэгдэл нь 4 учраас энэ хүн 4 ногоон мэнгэтэй болно.

Тухайн хүний төрөх үед тохиосон мэнгэний өнгийг тавъя. Тэгвэл жил бүр энэ мэнгэний байрлал өөрчлөгдсөөр байх ба хий насыг тооцвол 10.19. 28. 37.46. 55. 64. 73. 82. 91 – наснуудад мэнгэ голлох болно. Энэ жилүүдэд хүн анхаарал болгоомжтой байх жилүүд бөгөөд хүмүүст эдгээр жилд хамгийн муу тохиолууд учраж болох магадлалтай байдаг. Эдгээрээс хамгийн хүнд жил нь 37 ны жил бөгөөд мэнгэ голлохоос гадна жил ордог юм.

Мэнгэний өнгөний ач холбогдлыг дараахаас харж болно . Үүнд :

  1. Нэг цагаан мэнгэ нь – эхийн сүү шиг цэвэр ариун
  2. хоёр хар мэнгэ нь – эсрэг тэсрэг нөхцлийг харилцан уялдуулсан

“арга билэг төгөлдөр”

  1. гурван хөх мэнгэ нь – бие , сэтгэл, хэл 3-аар ариун
  2. дөрвөн ногоон нь - ухаан билгүүн төгөлдөр
  3. таван шар – таван ухаанд тэгш нэвтэрсэн
  4. зургаан цагаан мэнгэ - сайхан сэтгэл, сайн явдал, үнэнч зүтгэл, тэвчээр хатуужил, шургуу хөдөлмөр, саруул ухаан гэдэг чанадын 6 чанартай
  5. долоон улаан нь – галын дөл шиг байнга дээш бадрах, юмыг бодитоор харах, зорилготой тэмүүлэх, өөдрөг халуун сэтгэлтэй.
  6. найман цагаан мэнгэ нь :сэтгэл ямагт ариун онгон үнэн итгэлтэй, цэвэр бодолтой
  7. есөн улаан нь :” нар адил яруу тод, энх амгалан “цэлмэг цэцэн зантай

Монгол зурхайн нэг чухал ухагдхуун нь “есөн мэнгэ “ юм. Энэ мэнгэ гэдэг нь тухайн хүний биенд үзэгдэж ,харагдах мэнгэ биш, харин тэр хүний хувьд байгалиас заяасан хувь заяа, ааль авир, зан төрх, шинж чанарыг илэрхийлэх үзүүлэлт юм. Манай монголчууд эрт дээр үеэс мэнгэний эерэг, сөрөг холбоо харилцааг олж тогтоон алив бүхэндээ анхааран харгалзаж иржээ.

Есөн мэнгэний бурхад, унших тарни

Нэг цагаан мэнгэтэй хүн Жанрайсаг бурхан шүтнэ. Тарни нь :

“ ум мани бадми хум” “Ум раза хо сууха “

Хоёр хар мэнгэтэй хүн Очирваань бурхан шүтнэ. Тарни нь :

“ Ум базар вани хум пад” ,” Ум духа ганы суха”

Гурван хөх мэнгэтэй хүн Доржсэмбэ бурхан шүтнэ. Тарни нь :

“ Ум базарсад а сууха”, “ Ум дэ гали сууха”

Дөрвөн ногоон мэнгэтэй хүн – Очирваань бурхан шүтнэ. Тарни нь :

“Ум базар вани хум пад” ,” Ум жила тэү сууха”

Таван шар мэнгэтэй хүн – Бурхан багшийг шүтнэ. Тарни нь :

“ Датията ум мүүний мүүний маха мүүний ей сууха” ,” Ум гили гили сууха”

Зургаан цагаан мэнгэтэй хүн – Манал бурхан шүтнэ. Тарни нь :

“ Датияти ум бихаанзи бихаанзи маха бихаанзи раза самуд гаде сууха”

Долоон улаан мэнгэтэй хүн – Ногоон Дарь эхийг шүтнэ. Тарни нь :

“Ум дари дүд дари дүрэ сууха” “Ум жа ма на сууха “

Найман цагаан мэнгэтэй хүн Бурхан багшийг шүтнэ. Тарни нь :

“Датията ум мүүний мүүний маха мүүний ей сууха” “ Ум за яа би ди сууха”

Есөн улаан мэнгэтэй хүн – Мандшир бурхан шүтнэ. Тарни нь :

“ Ум ра ваза на ди “ “ Ум яани лэ яа сууха”

Ямар мэнгэтэйгээ мэдэх, мэнгээ хэзээ голлохыг олох хүснэгт :

Мэнгэ

Харгалзах онууд

9улаан

1901

1910

1919

1928

1937

1946

1955

1964

1973

1982

1991

2000

8цагаан

1902

1911

1920

1929

1938

1947

1956

1965

1974

1983

1992

2001

7улаан

1903

1912

1921

1930

1939

1948

1957

1966

1975

1984

1993

2002

6цагаан

1904

1913

1922

1931

1940

1949

1958

1967

1976

1985

1994

2003

5шар

1905

1914

1923

1932

1941

1950

1959

1968

1977

1986

1995

2004

4ногоон

1906

1915

1924

1933

1942

1951

1960

1969

1978

1987

1996

2005

3хөх

1907

1916

1925

1934

1943

1952

1961

1970

1979

1988

1997

2006

2хар

1908

1917

1926

1935

1944

1953

1962

1971

1980

1989

1998

2007

1цагаан

1909

1918

1927

1936

1945

1954

1963

1972

1981

1990

1999

2008

Жилийн мэнгэ олох хүснэгт :

Жил

Мэнгэ ба онууд : /1900 – 2019 он хүртэл /

Хулгана

1-1900

7-1912

4-1924

1-1936

7-1948

4-1960

1-1972

7-1984

4-1996

1-2008

Үхэр

9-1901

6-1913

3-1925

9-1937

6-1949

3-1961

9-1973

6-1985

3-1997

9-2009

Бар

8-1902

5-1914

2-1926

8-1938

5-1950

2-1962

8-1974

5-1986

2-1998

8-2010

Туулай

7-1903

4-1915

1-1927

7-1939

4-1951

1-1963

7-1975

4-1987

1-1999

7-2011

Луу

6-1904

3-1916

9-1928

6-1940

3-1952

9-1964

6-1976

3-1988

9-2000

6-2012

Могой

5-1905

2-1917

8-1929

5-1941

2-1953

8-1965

5-1977

2-1989

8-2001

5-2013

Морь

4-1906

1-1918

7-1930

4-1942

1-1954

7-1966

4-1978

1-1990

7-2002

4-2014

Хонь

3-1907

9-1919

6-1931

3-1943

9-1955

6-1967

3-1979

9-1991

6-2003

3-2015

Бич

2-1908

8-1920

5-1932

2-1944

8-1956

5-1968

2-1980

8-1992

5-2004

2-2016

Тахиа

1-1909

7-1921

4-1933

1-1945

7-1957

4-1969

1-1981

7-1993

4-2005

1-2017

Нохой

9-1910

6-1922

3-1934

9-1946

6-1958

3-1970

9-1982

6-1994

3-2006

9-2018

Гахай

8-1911

5-1923

2-1935

8-1947

5-1959

2-1971

8-1983

5-1995

2-2007

8-2019

Тайлбар : 4 – 1942 гэж олоход 4 нь тухайн жилийн мэнгэ, 1942 – нь тухайн он болно.

1. 6. 8 – мэнгэнүүд цагаан , 2 – хар , 3 - хөх, 4- ногоон, 5-шар, 7, 9 – улаан

өнгөтөй байдаг.

Төрсөн жилээс хамаарч хүн болгонд 9 мэнгэний аль нэг нь заяадаг. Тэр мэнгэ нь тэр хүний насан туршид нь солигддоггүй. Түүнээс гадна аливаа хүн жил бүр есөн мэнгэний аль нэг мэнгэнд суудаг. Тухайн жилд ямар мэнгэнд суухыг / эрхшээх / олох аргыг “ мэнгэ үсэргэх “ гэж монгол зурхайд нэрлэдэг.

Есөн мэнгэнд төрсөн хүний шинж төлөвийг тодорхойлбол:

Нэг цагаан мэнгэнд төрвөл: урьд төрөлдөө бодисад бурханы хүү болон төрж байсан, цэвэрч нямбай, сайхан хувцаслах сайн хоолонд дуртай, эрүүл чийрэг, бие бялдартай, заль гүй, үгэндээ эзэн болдог, тусч сэтгэлтэй, итгэмтгий, хөрөнгө хурааж чаддаггүй, хүнтэй үг хэлээ ололцохдоо тааруу нэгэн.

Хоёр хар мэнгэнд төрвөл: урьд төрөлдөө мангасуудын дунд байсан, энэ төрөлдөө малын заяа хишигтэй, — их малтай болно. Гэр орондоо элбэг дэлбэг. Гэвч бүх баялаг нь хоромхонд алга болох ч талтай. Төрсөн мэнгэний чадал хүч нь өөрт саад болдог. Муу санаатай. Сайхан сэтгэлтэй амьдарвал хойд төрөлдөө өрөөсөн нүдтэй хүн болж төрөх, саар явдлаар амьдарвал мангасын төрөлд эргэн төрнө. Зүүн мөрөн дээр мэнгэтэй бол хүмүүн төрөлд төрнө.

Гурван хөх мэнгэнд төрвөл : урьд төрөлдөө чөтгөрийн оронд төрж, заан шиг сууж, бар адил босож байжээ. Хэнээс ч айдаггүй, ямар ч явдалд бэлэн нэгэн байжээ. Сэтгэл хөдлөмтгий, зальгүй, ухаантай, элэгсэг, тусч, итгэлтэй нэгэн. үгэндээ эзэн болдог.

Идэр насандаа аз жаргалтай, гэвч эрт хөгширнө. Сайн үйл их хийвэл сайн төрөлд төрөх ба саар үйл хийвэл амьтан, усны шувуу болж төрнө.

Дөрвөн ногоон мэнгэнд төрвөл : урьд төрөлдөө лусын эзний хүү байсан, өөрөөсөө илүү ухаантай, холыг хардаг хүмүүст дургүй, хонзон санадаг, бардам, алдар нэрд дуртай. Голдуу уйламтгай, хайш яйш хувцасладаг. Ямар нэгэн явдалд өртөмтгий. Төрсөн газар нутгаа эргэн бодохгүй, хэрэв сайхан сэтгэлтэй явбал цэцэн цэлмэг болох, амьтанд тустай нэгэн болж төрөх, үгүй бол дахин лусын оронд төрнө.

Таван шар мэнгэнд төрвөл : урьд төрөлдөө ахынхаа хүү буюу долоон эгчийнхээ хүү

болж төрж байсан. Түүний араншинд сайн муу хослон зохицож байдаг. Ухаан сайтай , даруу. Сонин хачин зүүд их зүүдлэгддэг. Эргэлздэг зантай, сэтгэл сайтай, гэнэн, зовох боловч хүмүүст сайн үйл их хийнэ. Гэгээн сахиус болох, эсвэл газар лусын оронд төрнө.

Зургаан цагаан мэнгэнд төрвөл : урьд төрөлдөө сахил хүртсэн санваартан байсан учраас өөр хүний сүнсийг аргалах чадвартай, уран үгтэй, шулуун шудрага, түргэн зантай, бүгдийг ил шууд нүдэн дээр нь хэлдэг, ухаантай боловч их зантай, нэг их сайхан сэтгэлтэй бус, хэнд ч итгэдэггүй. Нэг газраа удаан тогтдоггүй. Хуучин найз нөхдөө мартамхай, шинийг амархан олдог. Нэг үе амархан баяжив ч хоосорох нь амархан. Өөрийн бус үхлээр үхнэ. Хүмүүст сайн байвал гэгээн дээдсийн оронд төрнө. Муу сэтгэлтэй бол бирд болон төрнө.

Долоон улаан мэнгэнд төрвөл : урьд төрөлдөө хойд зүгийн галт шувуунд төрж байсан учраас улаан өнгөнд дуртай. Их хөдөлмөрч, түргэн зантай, хүмүүстэй ам хэлээ ололцохдоо тааруу. Биеийн хөдөлмөрт дургүй. Өөрийнхөө гэхээс бусдын төлөө, сайн сайханыг чухалчилдаг. Иймээс баяжмагц амархан хоосрох магадлалтай. Газар ,усны эзэд, хүйтэн зэвсэгээс болж үхсэн хүмүүсийн сүнс сүүдэр таагүй хандлагатай. өөрөөч мэс хутганаас болж үхэх магадлалтай. Сайхан сэтгэлгүй бол ад зэтгэрийн оронд төрнө. Сугандаа төрөлхийн мэнгэтэй.

Найман цагаан мэнгэнд төрвөл : урьд төрөлдөө будда Майтрейн оронд байсан учраас цэвэр сайхан хувцас, саруул ухаанд дуртай. Шулуун шудрага амьдралын мөр хөөдөг. Өвчинд өртөх нь бага. Ухаалаг боловч ойр дотныхон нь түүнийг зөв үнэлж чаддаггүй. Бурхдыг шүтэхгүй бол бүтэлгүй амьдарна. Түүний мэдлэг , чадвар нь барагдаж, ядуурна. Нэг хүү нь золгүй амьдарч гайд учрана. Төрөл нь түүгээр тасрана. Хэрэв бурхан , ялангуяа өөрийнхөө бурханг сайн шүтвэл тэр хүний авъяас чадал хэзээ ч буурахгүй. Насны эцэст аз жаргалтай , Сайн үйл хийвэл гэгээн хувраг болж төрнө , үгүй бол зэтгэрийн оронд төрнө. Төрөлхийн мэнгэ нь баруун хавирганд буюу өвдөгт байна.

Есөн улаан мэнгэнд төрвөл : урьд төрөлдөө баян айлын хоточ нохой байсан. Иймээс арвич хямгач, тооцоотой, заримдаа бусдын баялагыг хараад шунал нь хөдөлдөг. Найз нөхөд , сайн сэтгэл хором. Хураасан юмаа бусадтай хуваалцвал , эсвэл сайн үйл хийвэл амьдрал нь ахиж, хойд төрөлдөө ариун гэгээнтэн болж төрөх ба муу үйл хийвэл ядуу айлын уяаны нохой болно. Төрөлх мэнгэ нь зүрх орчим, эсвэл хөлийн уланд байна.

Өдрийн мэнгэний үр :

Мэнгэ

Ямар үйлд ивээлтэй сайн

Ямар үйлд харш болох

Нэг цагаан

Угаал үйлдэх, бурханд залбирах, лус савдаг тахих

Нялхсыг хөлд оруулах

Хоёр хар

Хараал дарж, хариулга хийх

Бурхан тахих , бэрийн үйл

Гурван хөх

Газар лус , тахих, эм найруулах

Газар хөндөх, мод таслах, суваг шуудуу малтах

Дөрвөн ногоон

Эм найруулах, лус тахих, өглөг өгөх, бурханд залбирах, хануур төөнүүр хийх

Бэлбэснийд очих, эмэгтэй хүний үс засах

Таван шар

Ихэст бараалхах, сүм дуган барих, равнай үйлдэх, лам хувраг болох, ном номлох

Газар хагалах, хурим хийх, наймаа худалдаа хийх, нохой тэжээх

Зургаан цагаан

Бурханд залбирах, хишиг даллага авахуулах, нүглээ наминчлах, бэр авах, нүүдэл хийх

Хир буртаг бузарт ойртох, сэтгэл таарамжгүй хүнтэй маргалдах

Долоон улаан

Бурханд залбирах

Цэрэг хөдөлгөх, хиншүү хярвас тавих

Найман цагаан

Бурханд залбирах, угаал үйлдэх, сан тавих, бэрийн үйл, сахиус тавих.

Хиншүү хярвас гаргах

Есөн улаан

Хишиг даллага авахуулах, өглөг өгөх

Бэрийг гадагш өгөх

Мэнгэ голлох тухай

Мэнгэ нь жил, сар, өдөр эзэлдэг ба энэ үед мэнгэ голлож буй хэрэг юм. Үүнээс үзэхэд мэнгэ гэдэг нь “есөн жил”, “есөн хоногийн” давтамж бүхий биохэмнэл юм. Аливаа хүн тодорхой нэг мэнгэнд төрж, мөн жил бүр нэг мэнгэнд сууж байх ба тухайн сууж буй мэнгийг буусан мэнгэ буюу эрхшээх мэнгэ гэдэг . тухайн хүний төрсөн жилийн мэнгэ урган гарч буй жилийн мэнгэтэй давхцахыг “ мэнгэ голлох “ гэнэ. Энэ нь тэр хүний 1.10.19.28.37.46.55.64.73.82… насанд тохионо. Энэ үед тухайн хүний амьдрал ахуй, эрүүл мэнд, ажил үйлсэд таагүй сөрөг үйл явц тохиолдож болзошгүй үе хэмээн үзэж, ихэд анхаарал болгоомжтой байхыг эцэг өвгөд маань хичээнгүйлэн захисан байдаг. Ер нь монголчууд таагүй үйл болоход “ мэнгэ голлосон юм боллоо” гэж ярьцгаадаг. Энэ нь тухайн хүнд ээлгүй юм болохыг сануулсан дохио юм. Мөн мэнгэ өнцөгдөх гэж байна. Мэнгэ голлох ,өнцөгдөх үед анхаарал болгоомжтой байж, хариулга засал хийлгэх шаардлагатай.

Мэнгэ нь нэр, өнгө, утгатай байхаас гадна махбодиор ангилагдана. Үүнд:

Нэг цагаан, 6-цагаан, 8-цагаан мэнгийг төмөр, 2-хар, 3-хөх мэнгийг усан, 4-ногоон мэнгийг модон, 5-шар мэнгийг шороон, 7.9 – улаан мэнгүүдийг гал махбодитой гэж үздэг. Тухайн хүний төрсөн жилийн мэнгийг “ бие мэнгэ “ гэх ба хүн бүр амь, буян, хийморь гэсэн мэнгэтэй байна. Бие мэнгийг ашиглан монгол зурхайн “ мэнгэ үсэргэх” аргаар энэхүү амь, буян, хийморь мэнгэнүүдийг олж тогтооно. Мөн энэ аргаар тухайн хүний урган гарч буй жилийн эрхшээх / буусан / мэнгийг олно. Энэхүү буусан мэнгэ нь тухайн хүндээ хэрхэн тохиохыг сударт ийнхүү тэмдэглэжээ. Үүнд:

1.6.8 – цагаан бууваас сангас, хөгшид, нялхаст муу,

2- хар мэнгэ бууваас идэр хүнд муу

3-хөх, 4-ногоонд: эхнэр хүнд муу

5 – шар мэнгэ бууваас баньд нарт муу

7.9 – улаан мэнгэ бууваас : хөгшид, хүүхдэд муу гэжээ.

Гэр бүлийн амьдралд мэнгэний зохицол

Эрт цагаас уламжлан Монголчууд залуу гэр бүл бологсдыг нэг гэрт орохоос нь өмнө тэдний од гаригын зохицол, таван махбодийн учрал, найман суудал , есөн мэнгэний тохиол зэргийг харж зохицуулдаг байжээ. Эдгээр зохицол нь тэдний хойшдын амьдрал, ажил хэргийн амжилт бүтээл, зан төлөв, хувийн болоод гэр бүлийн аз жаргалд маш их нөлөөтөй байдаг. Хамгийн сайн тохирохоос эхлээд огт тохирохгүй хүртэл есөн шатлалтай зохицолдлыг мэнгэний өнгөнөөс хамааруулан гаргасан байдаг: Үүнийг хүснэгт- 5 д үзүүлэв:

Хүснэгтийн нүд бүрийг А – И хүртэл үсгээр тэмдэглэв. Жишээ нь : гурван хөх, дөрвөн ногоон учирвал маш сайн / А / гэж , хоёулаа хоёр хар мэнгэтэй бол дунд зэрэг / Д / , зургаа ба нэг цагаан мэнгэтэнгүүд учирвал маш тохиромжгүй / И / гэх мэтээр тооцдог байна. Гурван хөх мэнгэнээс бусад өөр мэнгэтэй төрсөн эмэгтэй хүний мэнгийг гүйлгэж өөр мэнгээр орлуулж болдог учраас зарим нэг үл тохирох байдлыг засаж янзалдаг тал бий. Тухайн хүснэгтэд таван шар мэнгэтэнүүд нь бүх бусад мэнгэтэй дундаас дээш байдлаар зохицдог учраас оруулаагүй болно.

9 – 1. 7 – 1 зэрэг нь тохирох ба үл тохирох мэнгэний зохицолуудын холбоос гэж ойлгоно.

/ Хүснэгт 5 /

А

Дээдийн дээд

Эвийн хүрд

9 – 1. 3 – 4

2 – 6. 7 - 8

Б

Дээдийн дунд

Амь сахигч

9 – 3 . 2 – 8

1 – 4 . 6 – 7

В

Дээдийн эцэс

Цог заль

9 - 4 . 3 – 1 .

6 – 8. 7 – 2

Г

Дундын дээд

Буян хишиг

9 – 9. 6 – 6

7 – 7 . 8 – 8

Д

Дундын дунд

Тэгш

4 – 4 . 2 – 2 .

3 – 3 . 1 – 1.

Е

Дундын эцэс

Хор ад

9 – 8 . 6 – 4.

7 – 1. 2 – 3 .

Ж

Адгийн дээд

Таван зэтгэр

8 – 1. 3 – 6.

7 – 9 . 2 – 4

З

Адгийн дунд

Шулмас

9 – 6. 8 – 4.

3 – 7. 2 – 1.

И

Адгийн адаг

Биеийн зэтгэр

9 – 2 . 6 – 1 .

3 – 8 . 7 – 4 .

А. Дээд зэргийн тохиромжтой. Ийм гэр бүлийн бүх хүсэл биелэгдэж , аз жаргалтай

амьдарна.

Б. Дээдийн дунд . Амь бие, эрүүл мэнд ийн хувьд сайн. Ийм гэр бүлд хүүхэд нь эрүүл

чийрэг , баян тансаг амьдарна. Шургуу хөдөлмөрийн үрээр бүх хүсэл нь биелнэ.

В. Дээдийн адаг. Энэ хүрдэнд учирсан эр эм нь адилхан зантай, зорилго нэгтэй учраас

учир утгагүй сөргөлдөөнөөс зайлж, хамтын амьдралаа ухаалаг эхлэх чадвартай

байдаг. Эд хөрөнгөөр элбэг дэлбэг болно.

Г. Дундын дээд : буян хишиг ихтэй. Эвтэй , эд хөрөнгөөр элбэг гэр бүл . Эхнэр , нөхөр

нь үр , ачдаа элгэмсэг, бүхний сайшаал хүртсэн , есөн хүсэл нь биелж байна.

Д. Дундын дунд : Бүх юм нь тэнцсэн , бат бөх тогтвортой, буянтай гэр бүл байна.

Е. Дундын адаг: Энэ хүрдний гэр бүл өөр хоорондоо ойр мэт боловч хол, Тэдэнд үр

хүүхэд, төрөл садан, эд хөрөнгө байх боловч байхгүй мэт. Олсон бүхэн нь алга болж,

бусдын олз болно.

Ж. Адгийн дээд : Таван өвчин , зовлонд таардаг. Хаана ч явсан өвчин зовлон

салдаггүй, өөр хоорондоо эв түнжингүй, аз жаргалаар тааруу.

З. Адгийн дунд : Шулмасын хүрдэнд учирсан тул зан байдал нийцэхгүй, хэрүүл зовлон

тасрахгүй, ажил бүтэлгүй, байнга юм дутаж байдаг.

И. Адгийн адаг: Ийм гэр бүл удаан байхгүй, Ямар ч ажил хэрэг нь бүтэхгүй , бие сэтгэл

нь өвчин зовлонгоос салахгүй, гэр нь ядуурч, үгүйрэн хоосроно.

Урьдын цагт мэргэч төлөгч нар сүүлийн дөрвөн хүрдний мэнгэнд буй гэр бүлийг /Е,Ж,З,И/ хориглодог байсан . Хэрэв тэд гэр бүл болвол тэднийг маш болгоомжтой байж, амьдралд болон өөр хоорондоо хамгийн их сайнаар хандахыг зөвлөдөг байжээ.

Гэр бүл болоход махбодийн нийцэл:

Өөр хоорондоо аль хир тохиромжтой болохыг тодорхойлохын тулд өөрийн болон гэр бүл болох хүнийхээ төрсөн жил, түүнд харгалзсан махбодийг мэдэх шаардлагатай.

/Хүснэгт 5/

  1. Хоёулаа гал бол : маш муу, аль нэг нь эрт үхэх буюу азгүй явдлууд тасралтгүй ээлжлэнэ.
  2. Эр нь гал, Эм нь төмөр бол : бат бэх холбогдоно. Төрсөн хүү нь баян, аз жаргалтай.
  3. Эр нь гал, эм нь мод бол: таагүй нийцэл, энэ гэр бүлд зовлон учирна.
  4. Эр нь гал, эм нь ус бол : хамтын амьдрал нь тийм ч жаргалтай бус, ернь удаан үргэлжлэхгүй.
  5. эр нь гал , эм нь шороо : бат бэх гэр бүл, урт наслана. Хүүд төрж, гэр орон аз жаргалтай, амжилт арвинтай байх болно.
  1. Хоёулаа ус бол : хүү голдуу олон хүүхэдтэй болно. Хүүхдүүд нь сул биетэй төрөх боловч хожим нь аз жаргалтай амьдарцгаана.
  2. Эр нь ус, эм нь төмөр бол : хамтын амьдрал нь урт удаан , аз жаргалтай.

  1. Эр нь ус, эм нь мод бол : амжилттай, бат бэх гэр бүл болно.

  1. Эр нь ус, эм нь шороо бол : ийм холбоо байж болно, тэр ч байтугай сайн ч байх, гэвч үр хүүхэд нь өвчин зовлонгоос салахгүй.

  1. Эр нь ус, эм нь гал бол: гэрийн дотор үргэлж хэрүүл уруул, хамгийн тохиромжгүй гэр бүл .

  1. Хоёулаа “ төмөр “ бол : тийм ч сайн бус холбоо. үр удам муудна. Гэвч материаллаг байдал хангалттай байна.
  2. Эр нь төмөр, эм нь мод бол : сайнгүй холбоо бөгөөд ялангуяа хүүхдүүдэд онцгой хүнд тусаж, хувь тавилан нь таагүйгээр эргэнэ.
  3. Эр нь төмөр, эм нь шороо бол: сайн гэр бүл. Аз жаргалтай, өөдрөг, эрүүл энх байх ба үр удам нь баян тансаг болно.
  4. Эр нь төмөр, эм нь гал бол : энэ гэр бүл ерөнхийдөө сайн, гэвч гэр бүлийн бүх гишүүдийн эрүүл мэнд сулавтар болно.
  5. Эр нь төмөр , эм нь ус бол : хамтдаа урт удаан амьдарч, үр аүүаэд нь эрүүл чийрэг өснө. Анхны хүүхэд нь эрэгтэй бол маш сайн.

1. Хоёулаа мод бол : гэр бүл сайн боловч үр хүүхэдгүй, эсвэл нэг л хүүхэд заяана.

2. Эр нь мод, эм нь шороо бол : хүүхэд олонтой, гэвч анхны хүүхэд эрэгтэй бол аз жаргалтай , анхны хүүхэд охин бол аз жаргал эдлэхгүй магадлалтай.

3. Эр нь мод, эм нь ус бол : сайн, бат бэх гэр бүл болно.

4. Эр нь мод, эм нь төмөр бол : аз жаргалгүй гэр бүл. Хүүхэд гарвал охин л төрнө.

5. Эр нь мод, эм нь гал бол : маш таарамжгүй, тохирохгүй.

1. Хоёулаа шороо бол: маш сайн, амжилттай.

2. Эр нь шороо ,эм нь гал бол : бас сайн гэр бүл.

3. Эр нь шороо, эм нь төмөр бол : ерөнхийдөө муугүй, гэвч үр хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр тусах магадлалтай.

4. Эр нь шороо, эм нь ус бол : нэг л хүүхэд тэй , эсвэл огт хүүхэдгүй болох талтай ч аз жаргалтай амьдарна.

5. Эр нь шороо, эм нь мод бол : сайн гэр бүл, гэвч үр удам нь өвчин ороомтгой байна.

Арван хоёр жилийн харш:

А: Шууд харш :

1. Бар – Мич / хямралт эгшинд хэрүүлтэй /

2. Могой – Гахай

3. Хулгана – Морь

4. Туулай –Гахай

5. Луу – Нохой / булаалдах харш /

Б: Нууц харш :

1. Хулгана – туулай / түлхэлцэх харш/

2. Үхэр – Бар

3. Луу – Могой / ороолдох харш/

4. Хонь – Нохой

5. Морь – Мич

6. Мич - хонь / мич хонийн толгойг бяц цохино/

В: Далд харш:

1. Тахиа – Туулай

2. Хулгана - Үхэр / идэшээ хуваалцдаггүй/

3. Үхэр – Хонь / гайд хэрэлдэнэ./

4. Нохой – Гахай / өөр хоорондоо зодолдоно/

5. Морь – тахиа / тахиа морины туурайг тоншино/

6. Могой – Нохой / нохой могойн зулзагыг барина/

Арван хоёр ордны мөчлөг

Эртний буддийн сударт хүний хувь тавиланг жил, сар,өдөр, бүүр төрсөн цагаар нь тодорхойлсон байдаг. Дорнын арван хоёр жил, арван хоёр сар, сарын өдрүүд, хоногийн цагууд ч арван хоёр жилийн амьтны нэрээр нэрлэгддэг байжээ. Таван хатуу жилд : Бар, Луу, Морь, Нохой, Гахай ордог ба долоон зөөлөн жилд : Хулгана, Үхэр, Туулай, Могой, Хонь , Бич, Тахиа ордог байна. Хатуу жил – орсон үед амьдралын нөхцөл, хувийн араншинг өөрчлөхөд хэцүү болдог ба хүн нөхцөл байдалдаа захирагдан баригддаг бол зөөлөн жил гарсан үед юмыг зохицуулахад амар хялбар болж, хүмүүс бие биенээ ойлгон зан төлөвт нөлөөлөхөд дөхөмтөй болдог .

12 –ордонд төрсөн хүний төөрөг:

Хонины ордонд төрвөл :

10 хоног, 10 сар, 10.18.20.30 - насанд үл үхвэл урт наслана. Омог хилэн ихтэй, миндүг сарын 13 буюу мягмар гаригтай өдөр галд түлэгдэн шөнө дунд үхнэ. Ихэс бол хүндлэгдэн , газар тариаланд дуртай, үйлэнд сайн, номонд цагаан, жуулчлалд уужим олзтой, үг нь тодорхой , хэрэг явдал , шунал тачаал ихтэй , ууртай хэрцгий санаа муутай.

Үхрийн ордонд төрвөл :

20 хоног, 20 сард үл үхвэл 90 хүрч наслах ба мягмар гаригт шар бадганын өвчнөөр үхнэ. Нүдний судал улаан, их залхуу, мэргэн нөхөд олонтой, алдар нэр ихтэй нэгэн болно.

Хамтатгахын ордонд төрвөл:

5 хоног, 25 хоногт үл үхвэл 95 хүрч наслана. Жал сар буюу жалдод одон ба лхагва гариг, 16- ны өдрийн аль нэгэнд наран хөөрөх цагт мэсэнд үхнэ. Эд баялаг төгөлдөр, зөөлөн, архинд сүсэг ихтэй, үнэн үгүүлэгч, бусдын үгэнд мэргэн, найр хуриманд дуртай, тачаал ихтэй нэгэн болно.

Мэлхийн ордонд төрвөл :

5.7.16.30 – хоног, сард үл үхвэл ная хүрч наслана. Морин сарын цагаан зүгийн 14 ба дачин од, баасанд нар гудайх үед усан хавангаар үхнэ. Оюун төгөлдөрт алдаршсан,

их билгүүн, хүч төгөлдөр, хүлцэнгүй, бодь сэтгэлтэй, явахуйд баясан номонд цагаан болно.

Арслангийн ордонд төрвөл:

13- ны өдөр, сар, жилд үл үхвэл 79 наслана. Бямба гаригт, 19- ны өдөр, өдөр дундын үед нуринга дор цахилгаанаар хөнөөгдөж нас эцэслэнэ. Хүч төгөлдөр, сайхан дүрст, омог ихтэй, бурханыг тахих, ламдаа баясгалантай, өвдөх нь олон, худалдаанд дурлагч хүн болно.

Охины ордонд төрвөл:

29 хоног, 9 сард үл үхвэл жар хүртэл наслаад сага сарын 5- ны өдөр бямба гаригт, толгойн өвчнөөр шөнө үхнэ. Мэргэн бөгөөд эд төгөлдөр, эрх хүч ч их, хүмүүстэй эвтэй, хөвгүүн олонтой, тэдэнд энэрэнгүй, цэцэг ба асууж сонирхсон нэгэн болно.

Жинлүүрийн ордонд төрвөл :

9 хоног, 5.9 – сар , 20 насанд үл үхвэл 80 нас наслаад хаврын адаг, хаврын тэргүүн сарын шинийн 8 - нд мягмар гаригт хурахуй өвчнөөр шөнө үхнэ. Хүч ихтэй, их найдвартай, ширүүн үгтэй, омог дээрэнгүй, эмх журам сайтай, үргэлж шүдний өвчинд өртөмтгий нэгэн болно.

Хилэнцийн ордонд төрвөл :

10 хоног, 10 сар, 10 жилд үл үхвэл 50 наслан зуны дунд сарын цагаан зүгийн 11 .12-нд мягмар гаригт хавдар, гүвдрүү өвчнөөр нар хөөрөхүйд үхнэ. Дээдсийг хүндлэгч , хилэнцэд дурлагч, өшөө хорсол гаргах тэмцлийн үйлд баясагч, ядуу олон хүүхэдтэй болох юм.

Нумын ордонд төрвөл :

18 хоног, сар, жилд үл үхвэл 70 хүртэл наслаад зуны дунд буюу өвлийн адаг сарын 15, түмдод од, баасан гаригт хижиг өвчин хийгээд мэсэнд үхнэ. Ёс суртахуун төгөлдөр, үнэн өгүүлэгч эдагуурс ихтэй, тариаланг өгөхөд баясагч нэгэн байна.

Матарын ордонд төрвөл :

18 хоног , сар, жилд эс үхвэл 87 хүрч, боо сарын дог одон , 15-нд, бямбад өдөр дундын эхэнд хавдар өвчнөөр үхнэ. Баатарлаг хийгээд ном төгөлдөр, үзэхэд үзэсгэлэнтэй, доройтсоныг асрагч сүр хүчтэй, хүсэл тачаал ихтэй. Хаан болвол тахигдан олон хөвгүүнтэй болно.

Хумхын ордонд төрвөл :

18 – хоног, сар, жилд үл үхвэл насны хэмжээ төгсөөд зуны дунд сарын 12-нд ням гариг ургахын цагт бадгана хямарсан өвчнөөр үхнэ. Оюун төгөлдөр, мэргэн болоод яруу алдар их, олон нөхөдтөй, эд төгөлдөр, хүмүүсд машид хүндлэгдэн, найдлагатай, бусдад тусламтгай нэгэн болно.

Загасны ордонд төрвөл :

18 хоног, 12 жилд эс үхвэл 95 хүрч түмдод болон хөхөө сарын цагаан зүгийн 12, пүрэв гаригт хийн өвчнөөр үд хэвийх үед үхнэ. Эд төгөлдөр ,харамын сэтгэлтэй, загас, мах, хурьцалд баясагч нэгэн болно.

Төрсөн ордны ээлтэй өнгө :

Хонины ордонд төрсөн бол : улаан , алтлаг шар, хөх ягаан өнгө танд аз жаргал авчирна. Ийм өнгөтөй хувцастай , бас машинтай, ийм төрлийн өнгөтөй чулуугаар гоёвол азын тэнгэр таныг үргэлж ивээнэ. Үүнд : шар сапфир, ягаан рубин, хөх сапфир зэрэг нь нэгдүгээр зэргийн үнэт чулуу бөгөөд эдгээр нь цэвэр ариун байдлын билэг тэмдэг болдог.

Үхрийн ордонд төрвөл : цагаан, ногоон, хөх, ягаан, тод шар өнгө ээлтэй. Эрхэмсэг хүмүүсийн сонгосон машин цагаан өнгөтөй байдаг. Энэ ордны эмэгтэйчүүдийн итгэлтэй байдлыг цагаан сувд ногоон, ягаан оюу зэрэг нь харуулдаг. Ногоон өнгийн хувцас өмсвөл ажил тань “ногоон” гэрлээр бүтнэ.энэ өнгө нь итгэл найдвар төрүүлдэг.

Хамтатгахын ордныхон : тод шар, цайвар шаргал ,хөх цэнхэр, нил ягаан өнгө зохидог.

Түүн дээрээ тод шар, эсвэл ягаан өнгийн сапфиран зүүлт зүүвэл маш зохилтой. Тод шар өнгийн сапфирыг хувцастайгаа хослуулбал маш зохимжтой.

Мэлхийн ордоныхонд : мөнгөлөг , хар ногоон, бүдэг шар, хөх ягаан өнгө гайхалтай сайхан зохино. Мөнгөлөг өнгө нь мэлхийн ордныхоныг хараат бус байхад нь тусладаг. Хөх ягаан өнгийн циркон зүүж, хар ногоон өнгийн машин унасан бол харахгүй байхын аргагүй.

Арслангийн ордныхон : час улаан, хар, шар хүрэн, улаан хүрэн өнгөөр ялгарч болно. Эрэмгий хурц дайчин хүмүүсийн машин л час улаан, тас хар байдаг. Энэ ордныхонд хар опал, улаан турмалин гоё чимэг болдог. Тэдэнд шар хүрэн өнгө тайвшралыг өгдөг бол улаан хүрэн өнгө эхэмсэг болгодог.

Охины ордныхон : цагаан, цагаан цэнхэр гэсэн шалгарсан хоёр өнгөтөй. Цагаан өнгийн хувцас өмсвөл тод сайхан харагдхаас гадна солонгорох чадвараараа гойд илүү байна.

Жинлүүрийн ордныхон : гүн хөх, гал улаан өнгийг сонгох хэрэгтэй. Гүн хөх өнгө нь тайван хэрсүүг, сайн удамтайг илтгэдэг. Сайхан улаан өнгө тэдний имиджийг бүрдүүлж өгдөг.

Хилэнцийн ордныхонд : гал улаан,хөх ягаан, улбар шар өнгө зохидог. Гал улаан хослол дээр зүүх чимэг, өмсөх гутлаа улбар шар байхаар тооцож сонгоорой. Улбар шар өнгө бол хүнд дулаан, бага зэрэг залирхаг сэтгэгдэл төрүүлдэг. Гал улаан өнгө галын дөл шиг байлгаж чадна.

Хумхийн ордныхонд : хүрэн улаан бүдэг ногоон, хөх өнгө зохидог. Тэднийг дэгжин саарал пальто ч гоё харагдуулж болно. Тэд өнгө сонгохдоо хамгийн мэдрэмжтэй хүмүүс. Бүдэг ногоон өнгийн хослол, хөх өнгийн сапфиртай зүүлт танд гайхалтай зохих болно.

Нумын ордныхон : цэнхэр, ногоон, нил ягаан өнгө ээлтэй. Нил ягаан өнгийн хослол дээр ногоон оюу ээмэг зүүлт зүүвэл үзэсгэлэн төгөлдөр харагдана. Ногоон өнгийн цүнх, машинтай бол ч хүндлэхгүй хүн гэж үгүй болно.

Матарын ордныхонд : хар, хар хүрэн, цэнхэр , цайвар шар, үнсэн саарал өнгө зохино. Энэ ордныхоны ихэнхи нь уран бүтээлч, сэтгэгчид учир бусад хүмүүс шиг гадаад өнгөөрөө олон янзын төрх илэрхийлье гэж боддоггүй. Хүзүүндээ хохимой толгойтой зүүлт зүүгээд үнсэн саарал өнгөөр хумсаа будчихсан ч байвал тэднийг гайхах хэрэггүй.

Загасны ордныхон : онцгой өнгө нь ган, болдын өнгөтөй хувцас юм. Цэнхэр , улаан ягаан , хөх ягаан өнгө ч тэдэнд ээлтэй. үдэшлэгт цэв цэнхэр өнгийн платье дээр хөх ягаан өнгийн эрдэнийн зүүлт зүүвэл онцгойрох болно.мөн тийм өнгийн цүнх, зүүлт нь их том биш байх хэрэгтэй.

Будда бурханы аль хэсэгт төрсөнөөр нь шинжих :

Арван хоёр жилийг тойрог байдлаар цагийн зүүний дагуу байрлуулж, голд нь Будда бурханыг суугаа байдлаар тавибал Нэг нь толгой дээр нь , Хоёр нь чихний нь ойролцоо, нөгөө хоёр нь мөрөнд гэх мэт байрлана. Буддийн зурхайчид ордны эргэл мөчлөгийн хугацаа нь Буддийн эргэн тойронд цагийн зүүний эсрэг тоологдоно гэж тооцон , Буддагаар баримжаалан тооцдог байжээ. Ялангуяа төрсөн жилийн шинж төлөвийг тодорхойлоход энэ зарчмийг голдуу хэрэглэдэг байна. Дорнын хуанли нь жил бүрийн нэгдүгаар сарын сүүл – хоёрдугаар сарын эхээр Бар сараар эхлэдэг. Тиймээс ямар ч жилийн Бар сар нь Буддагийн толгой дээр байрлах ба тухайн жилийн тэмдэг хаана нь ч байж болох юм. Тйим маягаар Бар жилд болон бар сард төрсөн хүн Буддагийн толгойд төрсөн гэж тооцогдох ба Бар жилийн Мичин сард төрсөн хүн буддгийн хөлд төрсөн гэж үзнэ. Тухайн үзэж буй сар нь ямагт Буддагийн толгой дээр байна. Хэрэв та Бар жилийн 6 сард / морин сард / төрсөн бол , Буддагийн толгой дээр Морины дүрс байрлах ба таны Бар жилийн тэмдэг мориноос таван тэмдэгийн дараа буюу та Буддагийн гэдэсний орчим төрсөн болж таарч байна. Хэрэв та Ихэрийн ордных болоод луу жил төрсөн бол Луу жилийн тэмдэг Буддагийн мөр орчим байх болно.

Эдгээр нь юу гэсэн үг вэ?

Бурхан Будда

  1. Буддагийн толгойд төрсөн хүн нь : алдар нэр, эд баялагаар бялхана. Тэрээр Хаан юмуу эзэн / одоогоор бол ерөнхийлөгч, эсвэл банк, фондны эзэн / байна.
  2. Буддагийн чихний ойролцоо төрвөл: цэцэн цэлмэг оюун ухаантай төрнө. Энэ нь судлаач, эрдэмтэн болно гэсэн үг. Тэрээр алдар нэрэнд дуртай, өөрийнхөө зорилгын төлөө цуцалтгүй тэмцдэг, түүнийг амжилт дагадаг учраас ч зорилгодоо голдуу хүрдэг.
  3. Буддагийн мөрний орчим төрсөн хүн: эд баялагаар дүүрэн, юунаас ч үл хамааран биеэ даах чадвартай, түүний гүйлгэн ухаан нь өөрийг нь өөрийнхөө замаар явах боломж олгодог.
  4. Буддагийн гарны орчим төрвөл : их чадвартай байх ба өөрийнхөө ажилд эзэн, эхлэсэнийгээ дуусгахыг эрмэлздэг, өөрийгөө ямагт төгөлдөржүүлж дээшилж байдаг . Тэрээр хэзээ ч хоолгүй хоосон байна гэж байхгүй.
  5. Буддагийн гэдэсний орчим төрсөн хүн : бас л бэлэн дүүрэн амьдрах бөгөөд юм хийхгүй байсан ч гэсэн буян хишиг нь өөрөө түүнийг олж далладаг. Гэвч энэ хүн нь өөртөө болон гэр бүлдээ үргэлж сайн сайхан , элбэг байдлыг хүсдэг ба тэр нь ч биелэгддэг.
  6. Буддагийн бэлхүүс орчим төрсөн хүн: гол төлөв захирагдагсад байдаг. Ямар ч л гэсэн хүний байр байшинд амьдарч, бүүр өөр улс оронд ч байж магадгүй, бусдын заавар заалтаар амьдарна.
  7. Буддагийн хөлд төрвөл: ойр дотныхонныхоо анхаарал халамжын хүрээнд байна. Хэрэв эр хүн бол эхнэртээ маш их хайртай, Эмэгтэй хүн бол – нөхрөө хүндэлдэг байна. Гэрт нь элбэг дэлбэг хангалуун байна.

Төрсөн жилийн төөргөөр үзэх:

Эрэгтэй хүн:

Хулгана жил: - төрсөн эр хүний хувь тавилан нь идээ будаагаар арвин, эд хөрөнгө дүүрэн . хавар , зун төрөгсөд шулуун зантай, жинхэнэ номлогчид. Намар төрсөн нь баян болох ба сайхан сэтгэлтэй. 12.20 насандаа болгоомжтой байх ёстой. Морьтой –гэр бүл болох таарамжгүй. Таны төрсөн сард болон арван сард үхсэн хүний оршуулганд явах хэрэггүй. Энэ жил төрөгсөд их удаан эмчлэгддэг. Хэрэв 70 насандаа эрүүл мэнд доройтохгүй бол 90 насыг хүрэх ба долоон сарын 13 нд үхнэ.

Үхэр жил : - төрсөн хүн дунд зэргийн амьдралтай. Хавар , зун төрсөн бол баяжих магадлалтай, намар , өвөл төрөгсөдөд баяжих тухай бодолтгүй. Гэвч түүнд эмэгтэйчүүд нааштай ханддаг ба шинжлэн судлах ажилд амжилт олдог. 24.40 насандаа ихээхэн амжилт олж, удирдагч болж нэр төр алдаршина. 56 насныхаа хямралыг давж чадвал 90 хүрэх ба долоон сарын нэгэнд үхнэ.

Бар жил : - төрсөн хүн хавар , зун төрвөл эд хөрөнгө тааруухан, өвөл , намар цагт төрвөл баян цатгалан байна. Сэргэлэн зантай, хайр дурлалын аз жаргалтай. Хэрэв зүрхний орчим жижигхэн төрөлхийн мэнгэ байвал хүүгүй, дандаа охидуудтай болно. Мэнгэ байхгүй ч гэсэн охид төрөх ба анхны гэрлэлт бүтэлгүй болно. 1.20.39 насандаа гал, уснаас сэрэмжлэх хэрэгтэй. 40 насандаа сонгосон газартаа амжилт олох бөгөөд хүсэл нь биелэгдэнэ. Хэрэв 5 сард төрсөн бол өөрийн ажилд туслуулахаар эр хүн авч болохгүй. Сайн хүмүүжсэн , боловсролтой бар жилтэн даргынхаа ивээлд багтана. 61.80 насныхаа хямралыг давах юм бол 90 наслана. Нэг сарын нэгэнд мичин цагт үхнэ.

Туулай жилд төрсөн хүн :- Дунд зэргийн амьдралтай. Хавар , зун төрсөн нь шулуун зантай, зорилго тэмүүлэлтэй. Намар, өвөл төрөгсөд нь баяжина. Тогтворгүй зантай, гэвч бууж өгөмтгий. Тэрээр элэгсэг, сэхээтэн, эрдэмтэн чанартай ба урт наслана. 3 насандаа нохойд хазуулах аюултай. 16.18 насандаа хүнд бэрхийг даван туулж, нэр алдар олж болно. Эрүүл мэндэд хамгийн муу сарууд нь хоёр ба найм дугаар сарууд юм. 30.42.60 –насандаа таагүй зүйл учрах ба 70 насныхаа хямралыг давбал 82 хүрэх бөгөөд хоёр сарын 8- ны нохой цагт үхнэ.

Луу жилд : - төрсөн хүн амьдрал нь нилээд хэцүү боловч эд баялагаар дутахгүй. Хавар , зун төрөгсөд баян болно. Намар, өвөл төрвөл харьцангуй бага хөрөнгөтөй байна. Нохойтой таарамжгүй, хулганатай тохиромжтой. Тэрээр 3 хүүтэй болох бөгөөд тэдний нэг нь алдар нэртэй, баян хүн болно. Мөрнийхөө ард мэнгэтэй бол бэлэн цэцэн үгтэй, мэргэн хүн болох бөгөөд эмэгтэйчүүд, ажил төрөлдөө их амжилт олно. 3, 9, 10 – сарууд нь харш сарууд бөгөөд нэн үед болгоомжтой, оршуулганд явж болохгүй. Аюултай нас нь 4.28.39.56.60насууд. 70.80 насныхаа хямралыг давах юм бол 90 хүрэх ба 3-сарын 9-нд үхнэ.

Могой жилд : төрсөн хүн хавар , зун бол дунд зэрэг, намар, өвөл төрвөл баян, буянтай нэгэн. Могой бол тайван, сайхан сэтгэлтэй хүн. 4- ба 10 сард төрөгсөд шинжлэх ухаанд амжилт олох магадлалтай. Могой, хулгана, Үхэртэй гэр бүл тохирохгүгй. Гэр бүл тохирохгүй үед өөрөө бус гэрийн нь хүн эрт үхнэ. Тэрээр хэд хэдэн удаа гэрлэх зурагтай. Эдгээр гэрлэлтээс гурван хүүтэй болох бөгөөд хэрэв тохиромжтой өдөр төрвөл тэдний нэг нь баян алдартай нэгэн болно. 7.8.10- наснууд нь хямралтай. 16- тайд нь хувь тавилан нь ивээж, хүсэл нь биелэгдэнэ. 20-30 насанд нь онц хэцүү өвчин заналхийлнэ. 61.68 –насны хямралуудыг давах юм бол 90 хүрэх бөгөөд таван сарын 6-нд мориноос унаж үхнэ.

Морь жилд : төрсөн хүн – Оюун ухаан сайтай, шинжлэх ухаанд амжилт олно. Алдар нэр ч хүртэнэ. Урт наслах ба намар, өвөл төрөгсөд нь илүү хишигтэй, эд материаллаар дутахгүй. Хулгана – жилтэй тохиромжгүй, гахай, туулайтай зохимжтой. Хэд хэд гэрлэнэ. Эхнэрийн нь жил тохиромжгүй бол охид төрөх ба хүү төрсөн ч өвчин ороомтгой, хэцүү хүүхэд байна. Баруун мөрөн дээр буюу нүүрэн дээрээ мэнгэтэй бол хэрүүлч зантай. 15- 16 насандаа хямралтай, хамгийн хэцүү сар нь –таван сар. 5–сарын 1-нд зочид хүлээн авах хэрэггүй. 51.83 –насныхаа хямралуудыг давах юм бол 90 хүрнэ. Долоон сарын –20нд гахай цагт үхнэ.

Хонин жилд : төрсөн хүн – Сул зантай, Амьдралын эхэн үед нь дутагдах , гачигдах, ядуурал нүүрлэх магадтай ч аажимдаа баяжих хандлагатай. Хавар, зун төрөгсөд буян хишигтэй. Үхэр, хонь, туулай , гахайтай үл тохироно. Хоёр, зургаа, арван сард төрөгсөд гэр бүлийн талаар азгүй, тэд нар гэрлэгчтэйгээ тохирдоггүй. Бусад саруудад төрөгсөд нилээн гайгүй тохирох ба хүүд төрнө. Гэхдээ хэрэв зүүн мөр, баруун гартаа мэнгэтэй бол хүүтэй болохгүй. 11.60.70 насандаа хямрана. 62.70-насныхаа хямралыг давах юм бол 91 хүрнэ. Зургаан сарын 12-ны луу цагт үхнэ.

Бичин жилд төрсөн хүн: ядуурч, хоосрох магадлал маш их. Хавар, зун төрөгсөд нь шудрага амьдралын мөр хөөнө. Сайхан сэтгэлтэй, хөгжилтөй боловч хатуу чанд, шийдмэг хүн байна. Амьтны гаралтай хоол хүнсэнд дуртай. Бартай тохиромжгүй. Хэд хэдэн удаа гэрлэх магадтай ч хүүд төрнө. Хэрэв мөрнийхөө ард мэнгэтэй бол оршуулганд буюу ер нь тийм золгүй ажил төрөлд орох шаардлагагүй. Хаана ч явсан 9 торгон утас, / малгайдаа хадах/ 3- даавуу утас /нуруундаа/ авч явах хэрэгтэй. 1-2 насандаа нохойд хазуулах талтай. 25.37.61.80 – насанд хямрах ба 90 нас хүрнэ. Найман сарын 10-нд үхнэ.

Тахиа жилд төрсөн хүн :- Дунд зэргийн амьдралтай. Тэнгэрээс од шүүрэхгүй ч намар, өвөл төрөгсөд нь буян хишигтэй. Зөөлөн, элэгсэг зантай боловч түүнд уурлаж болдоггүй. Хошигнох зан давуу төлөвшдөг. Заавар, зөвлөлгөө сонсдоггүй. Зөв зуршилтай, шинжлэх ухаан, урлаг, гар урлалд амжилт гаргах талтай. Туулайтай огт тохиромжгүй. Тахиатай тохиромжтой. Тохиромжтой гэр аүлтэй бол хэдэн хүү төрүүлнэ. Нүүр ,цээжиндээ шарх, сорвитой эсвэл мэнгэтэй бол бөө , зайхан болох магадлалтай. 11-12. 15.20 наснууд нь хүнд хэцүү, хоёрдугаар сарын 20нд өвчтөн эргэж очиж болохгүй. 60.80 насныхаа хямралыг давах юм бол 92 нас наслаж, 9- сарын 5-нд үхнэ.

Нохой жилд төрсөн хүн: - Үгийн баялагтай, сайхан сэтгэлтэй, ухаалаг болоод нийтэч. Хэлний авъяастай. Сайхан хувцаслах дуртай. Өвөл, намар төрөгсөд нь хишигтэй, тэдний амьдрал нь таатай байна. Зун , хавар төрөгсдийн амьдрал жаахан хэцүү. Хоёр удаа гэрлэж, гурван хүнд сэтгэлтэй болно. Нохой, гахайтай тохиромжтой. 11.25. 48.50- насанд хямралтай. Энэ үеүүдэд онцгой анхааралтай байх ёстой. Хоёр ба есдүгээр саруудад өвчтөнг эргэх, оршуулганд явахаас татгалз. 60 насныхаа хямралыг давах юм бол 90 хүрнэ.

Гахай жилд төрсөн хүн :- Хавар, зун төрөгсөд нь баян болох нигууртай. Намар , өвөл төрөгсөд шудрага, мөнгөгүй, үнэн мөнийн төлөө тэмцэгчид болно. Эсрэг хүйсийнхээ хайрыг их татна. Могойтой зохихгүй бөгөөд туулай, гахайтай тохирно. Амьдралдаа гурван удаа хүндрэлтэй тохиолдох бөгөөд 3.9.20-насанд тохионо. Хэрэв зүүн мөрөндөө , баруун гар болон нуруундаа мэнгэтэй бол голдуу охидууд төрнө. Зүүн гар буюу бөөрөн дөө мэнгэтэй бол амьдралдаа нэг удаа маш эвгүй мэдээ дуулна. Амьдрал нь хүнд хэцүү бөгөөд бүх хүсэл нь нас дээр гарсан хойноо л биелнэ. Тэрч аз жаргалтай болно. 3.9.16.19.60- насны хямралуудыг давах юм бол 80 хүрч, 2-рсарын 20-нд морь цагт үхнэ.

Эмэгтэй хүн :

Хулгана жилд төрвөл : - Тогтвортой, болгоомжтой, юманд өртөмхий. Гар урлалд дуртай. Хэрүүлч зантай ч биеэ барьдаг, муу юм санадаггүй. Тэд нарт сайхан тавилан зурагдах боловч гэнэтийн өвчин / хоолой, хүзүү / саад болж болно. Хавар , зун төрөгсөд илүү хишигтэй, өвөл , намар төрөгсөд нь буянаар тааруу. Үхэр, морь жилтэнтэй гэр бүл болох нь тааруу, Хулгана, бартай бол сайн. 15.37.61.73 –ны жилүүд нь хямралтай, хэрэв эдгээр хямралуудыг даван өнгөрүүлбэл 90 хүрч бар цагт / 3.40 – 5.40 / үхнэ.

Үхэр жилд төрвөл : Заалан, сайхан зантай, харамч бус, ойр дотныхоныхоо төлөө бүхнийг хийхэд бэлэн, олон найз нөхөдтөй байдаг. Намар, өвөл төрөгсөд нь онцгой буян хишигтэй. Могой, тахиатай гэр бүл болох нь тохиромжтой. Аюултай нас нь :- 23.46.55. Энэ наснууддаа өвчтөн эргэх, оршуулганд явахыг , ялангуяа арванхоёрдугаар сард цээрлэ. Өөр хямралтай үе нь – 64.71.81 насанд тохионо.

Бар жилд төрвөл : амьдрал хангалуун, элбэг дэлбэг. Хэрүүлч зантай ч биеэ барьдаг. Эр хүний халамж хүртдэг, тэднийг хайрладаг. Хавар, зун төрөгсөд илүү их буянтай, элбэг хангалуунаас гадна бүх юм ундарч байдаг. 40 гарсан хойноо аажмаар туйлшрагч үзэлтэн болно. Могой, тахиатай гэр бүл тохиромжтой. Гэр бүл нь тохиромжгүй бол нилээд хүнд сорилтуудыг туулна. Залуудаа гал, уснаас эсвэл цээж, гэдсэндээ ямар нэгэн өвчин хүрэх нигууртай. 55.77.82 насандаа хямралтай.

Туулай жилд төрвөл : Боломжын амьдралтай, сониуч, ялангуяа хавар , зун төрөгсөдийн амьдрал үйл явдлуудаар дүүрэн байна. Гар урлал, хоолны урлагт нилээн алдарт хүрэх чадвартай. Тэрээр ухаантай, эрчтэй, гэвч амархан гомддог, шантардаг. өөрт нь тусласан хэн бүхэнд сайн саханаар хандах боловч найз нөхдөөр хомс ховор. 17.20.40- наснууд онцгой хүнд. Эрүүл мэнд нь хямралд орж хурьцдах жилүүд нь 53.61.77.97 – насанд тохионо.

Луу жилд төрвөл : Тэр нь элэгсэг, уриалган зантай. Гар урлалд , ер нь их хөдөлмөрч хүмүүс. Гэр бүл нь зохицоогүй бол зовлон ихтэй. Намар , өвөл төрөгсөд нь илүү жаргалтай. Хэрэв гар, цээжин дээрээ төрөлхийн мэнгэтэй бол хүсэл нь ихэнхдээ биелнэ гэсэн сайны тэмдэг. Бэр болон төрөл төрөгсөдтөйгөө муу харьцаатай байдаг. Толгой, яс, шүд нь өвчинд өртөмхий. Хүүхэд ахуйдаа гал, уснаас болгоомжилж байх хэрэгтэй. 1.28-29 наснуудад онцгой хүнд бэрхшээл тохионо. 52.65.80- наснуудад хямрах ба арванхоёрдугаар сарын 21- нд үхэл дайрна.

Могой жилд төрвөл : ухаантай, гоё сайхан төрөх ба элгэмсэг, олон нөхөдтөй болно. Эрдэм сурвал хайр хүндлэл, алдар нэрийг авчирна. Хавар , зун төрөгсөд нь хүчтэй, зорилго бүхий зан төрхтөй. Намар, өвөл төрөсөд нь сайхан сэтгэлтэй, амжилтанд хүрдэг, эд баялагаар дутахгүй, авъяастай болж төрдөг. Амьдралдаа хоёр удаа хүнд сорилыг туулах төөрөгтөй. 30насандаа онцгой их найз нөхөдтөй болно. 37.40-нас нь хэцүү бөгөөд 55.64.72 –насандаа хямрана. Үхэх өдөр нь наймдуугаар сарын 2.

Морин жилд төрвөл : Аятайхан төрхтөй, сайхан зантай, тайван . гагцхүү ойр дотныхантойгоо харьцаа муутай, харгис харьцдаг. Гэхдээ нөхөртөйгөө дотно, дуулгавартай , хэлсэн бүхнийг нь хийдэг. Хавар , зун төрөгсөд нь гэртээ хангалуун байх ба хувь заяа нь түүнд таатай хандана. Намар, өвөл төрөгсөд нь тийм ч сайхан байхгүй. Хэрэв мөрнийхөө ард мэнгэтэй бол хүсэл нь биелнэ. 5.10.75 наснуудад хямрах ба 8-р сарын 25 нд могой / 9.40-11.40/ цагт үхнэ.

Хонин жилд төрсөн бол : гэр нь юм юмаар дүүрэн байна. Амьдралын хоёрдугаар хагастаа илүү их жаргалтай байх ба ялангуяа намар, өвөл төрөгсөд нь илүү их сайхан хувь тавилантай учрана. Эдгээр эмэгтэйчүүд гоё хөөрхөн, нийтэч, хүмүүстэй хэл амаа амархан ойлголцдог. Хиргүй цэвэр сэтгэл нь олон хүнийг татдаг. Муу юм санадаггүй, гомдлоо хурдан мартдаг. Хүүхэд ахуйдаа гал, уснаас болгоомжлох хэрэгтэй. Хүзүү, баруун гар, цээжин дээрхи төрөлхийн мэнгэ нь хүнд шалгуур туулахыг билэгдэх бөгөөд ялангуяа нөхөр нь үхэртэй бол зовно. 5.17.40.58- наснууд хүндхэн тусна. 63.71- насанд хямралтай.

Мичин жил төрсөн бол : хавар , зун төрөгсөд онцгой илүү буянтай. Хөгжилтөй, баяр наадамд дуртай, хүмүүстэй амархан нөхөрлөдөг, хайртай хүнийхээ төлөө бүхнийг хийдэг,

Баяр баясгалантай зантай, гэвч гомдомхой, мэдрэмтгий. Хэрэв мөрнийхөө ард төрөлхийн мэнгэтэй бол хүсэл нь биелнэ. Хүүхэд ахуйдаа муу явдал, уур уршигтай явдал учирч болно. Эрүүл мэндэд нь 4.24.37- наснуудад бэрхшээл учрана. 64.73.85- наснуудад хямралтай.

Тахиа жилд төрвөл : хавар, зун төрөгсөд нь жаргалтай. Намар, өвөл төрөгсөд нь тийм ч баян биш, ядуу ч бус байна. Тогтвортой , сайхан зантай, ажил хэрэгч , үгэндээ эзэн болдог. Хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй болохоор олон найз нөхөдтэй. Сайхан хувцаслаж чаддаг, эм тахианууд голдуу дээдсийн гаралтай байдаг. Бөөрөндөө төрөлхийн мэнгэтэй бол жаргалтай явахын билэгдэл. 22.38.47- наснуудад эрүүл мэнд доголдох ба 64.83 наснуудад хямралтай.

Нохой жил төрсөн бол : хавар, зун төргсөд нь намар , өвөл төрөгсдөөсөө илүү буянтай . хэрүүлч зантай боловч гомдолоо амархан мартдаг. Юманд өртөмхий , айдас түгшүүрт амархан ордог. Гурав ба есөн сард оршуулгын газраас хол байж, болгоомжил. Тийш бүү зүглэ. Эдгээр саруудад хайр дурлалын асуудлыг хойш тавь. Зүрх сэтгэл зөөлөнтөй, уриалгахан. Голдуу хариу нэхэлгүй дурлалтай учрах нигууртай. Морин жилтэй гэр бүл тохиромжтой. 60.90 наснуудад хүнд хямралтай.

Гахай жил төрсөн бол : Тайван , хангалуун амьдралтай. Гэр бүл нь зохицоогүй бол охид голдуу төрнө. Морь, гахай жилтэнтэй тохиромжтой. Хэрэв зүүн мөрөн дээр төрөлхийн мэнгэтэй бол ямар ч хүнтэй гэр бүл болоход таарна. Зохицсон гэр бүлд хэд хэдэн хүү төрөх ба 10.19.50.60.70- наснуудад хямрах нигууртай.

Төрсөн улирлын тохиолоор шинжих :

Хаврын 3 сард : төрсөн хүн модон махбодь эзэлж, модон амьт хүн болно. Анхны 30 жилд баян сайн. 3 гал үзэх, 5 хөвгүүнтэй, 9.18.20- насанд мал өсөх, хөвгүүн барагтай, 36.43 –насанд хичээ. 76 –нас хүрч , модон идээнээс гэм болж нас төгсөх аюултай.

Зуны 3 сард : төрсөн хүн гал махбодь эзэлсэн тул гал амьт хүн буй. Зун , өвөл бол гал усны харш чанартай үеүүд тул болгоомжтой бай. Ааш түргэн, 3.5 насанд гал , усны аюулаас хичээ. Өчүүхэн зовох ба эцэг, эхдээ тустай . 6, 9, 11- насанд хэл амнаас болгоомжил. Хичээн зайлуул. Од тахиж, мөргөл хийвээс сайн. 80 насанд усны аюулаас болж нас барах магадлалтай.

Намрын 3 сард: төрсөн хүн төмөр махбодь эзэлсэн тул алтан амьт хүн буй. Буян их, 6 насанд өчүүхэн зовох, ааль номхон, үр үндэс цөөн, шороо усан амьт хүнтэй ураг зохих, ах дүүдээ тусгүй, 3 насанд аюулаас болгоомжил. 12 насанд модны гай буй. 10 насны 9 сард хэл амны гай буй тул сэргийл. 26 насанд эм хүний гай буй. Уулинхай мах бүү ид. 82 насанд галд шатаж нас бие төгсөх нигууртай.

Өвлийн 3 сард : төрсөн хүн усан махбодь эзэлсэн тул усан амьт хүн буй. Ааш түргэн, санаа цагаан, амьтаны амь таслахыг цээрлэ. Алтан модон амьт ураг зохих, 3 насанд морь өшиглөх буюу үхэр сэжих, ах дүү, ураг садан аль нь ч баян. 10 насанд гар ,хөл өвдөх ба хугарах тул хичээ. 19 насанд эр бол мориноос унах, эм бол ураг унах хэл ам болох гай буй тул хичээ. 77 насанд араатны аюулаас нас төгсөх тул хичээ.

Шороо амьт хүн бол 4 улирлын эцэс 18-ны өдөр төрсөн хүн байна. Шороон махбодитой тул шороо амьт хүн, ясан сүнстэй мод, усан амьт урагтай үл зохилдоно. Гал алтан амьттай ураг зохино. 3 гал үзэх, 3 хөвгүүн, 2 охинтой эцэг, эхдээ харш, маш баян. Ах дүү, ураг садандаа сайн. 3.9.12 нас ба үхэр, луу, хонь, нохой жилд гай барцад байх тул газар ус, од тэргүүтнийг тахиваас сайн. 83 насанд гайтай.

Сарын өдрүүдийн тухай:

“ Мэргэд гарахын орон нэртэй Бирамид аймаг оршвой ” хэмээх номонд “ өвчингүй ардын 360 амьсгалыг нэгэн мөч гээд 60 мөчийг нэг хоног, 30 хоногийг нэг сар “ гэж бичсэн байна. Сар гэдэг нь дэлхийн бөнбөрцгийн эргэн тойролт хийх сарны дүрсийн хувиралтын тусгал мөн бөгөөд сарны энэ удаагийн шинэ сараас дараа удаагийн шинэ сар болох цагийн амьсгал болно.
Сарны явдлыг одтой харьцуулан ажиглавал нэг цагийн дотор өөрийн голчын дайтай / 0.5 град- аас арай илүү / зүүн тийш явчихсан байдаг. Нэг хоногт 13.2 градус шилжинэ. үүний улмаас сарны мандах буюу шингэх нь өдөр бүр түрүүчийнхээсээ 5- минутаар хожимдож байдаг. Сар нь 27,32 – хоногт дэлхийгээ бүтэн тойрч анхныхаа байрыг / одтой харьцуулахад / эзэлдгийг одны буюу билгийн сар гэнэ.
Энэ завсар сарны уртраг , цэх мандал хэмээх солбицол өсөн нэмэгддэг. Нар зүүн тийшээ 27 град орчим шилжсэн байх ба энэ нь дэлхийн нарыг орчих явдлын урвуу тусгал үзэгдэл билээ.
Сар нь хоногт зүүн тийш 13 градус явдаг бол нарны үзэгдэх явдал 1 градус бөгөөд сарын хугацааны 27 град-ын зөрөөг сар нь 2.25 хоногт арилгаж чадна. Ийнхүү нар ,сар хоёрын тохиол буюу шар замын уртраг ижил болох нь 29.5 орчим хоног байдгийг аргын сар гэнэ.
Сарны явдлын их цагиргыг цагаан зам гэж нэрлэх ба шар замтай / дэлхийн нарыг тойрох/ 59 градусын өнцөг үүсгэж 2 цэгт огтлолцдогыг цагаан замын дээд, доод зангилгаа буюу Рахын хоншоор , сүүл гэж зурхайд нэрлэдэг. Сарны явдлыг хэдэн сарын турш ажиглавал дээрхи зангилгаа цэг баруун тийшээ сарны өөдөөс шар замын дагуу сар тутам 20 градус орчим гулсан 18.6 жилийн дотор нэг бүтэн тойрог үйлддэг.
Зангилгаа цэгтэй харьцуулсан сарны эргэх хугацааг лууны сар гэх ба энэ нь 27.21 хоног юм. Дээр дурьдсан ёсоор шар замаар баруун тийш жилд нэгэн байрнаа тогтдоггүй цэгийг сар огтлон орчих тул тухай бүр шинэ замаар явж байна гэсэн үг. Ө.Х : сар шар замын дээд талаас доош орж огтлоход үүсэх 2 цэг ямагт нарны өөдөөс шилжсээр байдгийг ургуулан санаж болно. Энэ үзэгдлийг одон оронч-зурхайчид дээр үеэс илрүүлж, 19 жилийн энэ хугацааг БҮРДЭЛ хэмээн нэрлээд сарны явдлаар цаг тооны бичиг зохиоход улиран давтагдах чухал үе болгон хэрэглэдэг байжээ.
Он цагийн тоолын эхийг ямар нэгэн байгалийн онцлог үзэгдэлтэй тохируулахыг эрэлхийлэх нь зурхайд биеэ даасан салбар байсан ба үүнийг бүтэх буюу шидийн зурхай гэнэ.
Өвлийн туйлын өдөр, шөнө дунд тохиолдох сарын битүүнийг тооцоолон бодож, үүнийг Бүрдлээр гаргаж болно гэж үздэг. үүнээс үндэслэн билгийн буюу арга билгийн хосолсон тооллын жил бүрийн эхийг олохдоо бүрдлийн жил тутмын эхэнд тааралдах битүүний өдрөөр баримжаалан заримдаа 1 – 2 хоногийн зөрөөтөй гаргаж болно.
Аргын тооллын хуанли нь 1.3.5.7.8.10.12 – сар тус бүр 31 хоногтой, 4.6.9.11 – сарууд нь 30 хоногтой , энгийн жил нь 2- сар нь 28, өндөр жилд 29 хоногтой байдаг. / С.Нинжбадгар /
Нэг жилд багтах 12 сар нь мөн жилийн нэрээр нэрлэгдэхийн зэрэгцээ тухайн сард болох үйлээр хур сар, хөхөө сар, цагаан сар гэж нэрлэж байжээ. Хуучин ном сударт сарны тухай олон ёгт нэр байдаг. Тухайлбал :
монголын анхдугаар сар буюу бар сар нь хуран үйлдэгч, яруу хувилгаант сар гэж нэрлэгдэж байсан нь эрт цагт бурхан багш цагаан сарын шинийн нэгнээс – 15 хүртэл Рид хувилгаан үзүүлсэн гэдэг. Энэ хугацааны 15 хоногийг төвдөөр Дүйцэн, монголоор Их цаг гэнэ. Мөн 2-р сар буюу туулай сар нь харцага сар, үр төгөлдөр сар, хөөнгө сар, 3-р сар буюу луу сар нь балт сар, хүслийн цаг сар, нэр өнгийн сар, 4-р сар буюу могой сар нь сага сар, 5-р сар буюу морин сар нь магад түлэгч, хүслийн арвитггач хүрэлцэхүй сар, 6-р сар буюу могой сар нь сэрэхүй сар, 7-р сар буюу хонин сар нь огторгуй манхат согтоогч сар гэх мэт олон янзаар ёгтлон нэрлэж байв. Сар бүрд 12 орд / гэр / нь харгалздаг бөгөөд хаврын тэргүүн сард “ Хумх “, хаврын дунд сард “ Загас “ , өвлийн сүүл сард
“ Матар “ гэх мэтээр тохиодог.
Монголд хэрэглэгддэг байсан сарны тооллын хуанлигаар бол сар нь 30 хоногоос бүрдэх ба таван хэсэг зургаатад хуваагддаг байна: Үүнийг үзүүлбэл:
Сарны тооллын өдрүүд :
Зургаатын нэрс:
1
6
11
16
21
26
Баясгалант
2
7
12
17
22
27
Ялгуусан
3
8
13
18
23
28
Түвшин сайхан
4
9
14
19
24
29
хоосон
5
10
15
20
25
30
Төгс төгөлдөр
Эхний 15 хоног нь шинэд гэж нэрлэгдэх ба хоёрдох хагас нь хуучид гэнэ. Жишээ нь :
Шинийн 12 –нд гэх буюу ялгуусаны гуравдагч өдөр, хуучидын 25 наар буюу төгс төгөлдөрийн тав дахь өдөр гэх мэтээр өдрүүдийг тооцдог байжээ.

Төрсөн сарын төөрөг зураг:

Дорнын хуанлийн сарууд нь шинэ тооллын / георгийн / саруудтай ойролцоо очдог. Төрсөн сарынхаа нарийвчлалыг сайн гаргая гэвэл хуанлинуудыг харьцуулан үзэх шаардлагатай. Гэвч сарын эцэст эцэст буюу эхэнд төрсөн хүн , ө.х хоёр ордны зааг дээр төрвөл тэр ордуудынхаа аль алиныг нь өөртөө шингээсэн байдаг.

Эрэгтэй хүн :

Нэг сард / үхэр / төрвөл : хоол хүнс, эд баялагаар дутахгүй. 3.18 насандаа хүнд өвчлөх юмуу эсвэл таагүй явдалтай учрана. 50- хүрээд баяжих ба өндөр албан тушаал эзлэнэ. өндөр албанд ажиллавал амжилт авчрах болно. Бусдын нөлөөнд автахдаа амархан. 67.80- насандаа хямралтай. 1- сарын 17 –нд үхнэ.

Хоёр сард / бар / төрвөл : ухаантай, тогтуун, хурц , амьдралын туршлагатай. Алдар нэрний хойноос хөөцөлддөггүй. Дутагдах, гачигдахын зовлонгүй. Ойр дотныхонтойгоо хагацвал хэцүү, хүнд. Бусдын үгийг мартдаггүй, хурц ухаантай, сэтгэл сайтай. 33.47.53- насанд өөрийгөө илрүүлэх боломжтой ч эрүүл мэнд нь муудах төлөвтөй. 16.67.87-наснуудад хямрал учрана.

Гурван сард / туулай / төрвөл : Амьдралын нарийн ухаантай. Тооцоотой гэрийн эзэн. Хүүхэд ахуйдаа аюултай өвчин хүрнэ. 37- нас хүрэхэд бүх зүйлээр хангагдана. 47-насанд шинэ юманд хүрч дээшлэн, алдар нэр , эд баялагын эзэн болно. 60.90- насандаа хямралтай. Таван сард үхнэ.

Дөрвөн сард / луу / төрвөл : хэнз хүүхэд болж төрнө. Хурц ухаантай, юмны учрыг олдог. Дөрвөн сард өөрийн сахиусандаа залбирвал энэ нь амжилт авчирна. 21.37.47.57- наснуудад алдар нэр , эсвэл эд баялаг орж ирэх нигууртай . 60.80 насанд хямралтай. Таван сарын 17-нд нас барна.

Таван сард / Могой / төрвөл : ухаантай, учир мэддэг хүнтэй хамт амьдарч чадахгүй. Өөрийн сахиус бурхандаа мөргөж, сүмд очих хэрэгтэй. 2?.37.47.57- наснуудад эрүүл энх амгалан тайван амьдарна. 30- тайдаа гал ,уснаас болгоомжлох хэрэгтэй.

Зургаан сард / Морь / төрвөл : сайхан сэтгэлтэй, шинжлэх ухаанд авъяастай, эд баялагыг амархан хялбар олно. 20-насандаа гал, уснаас болгоомжлох хэрэгтэй. Сулхан биетэй төрөх боловч нилээн их наслана. 50.60.90 –наснууд нь хямралтай.

Долоон сард / хонь / төрвөл авъяаслаг, тэгш сайхан бие бялдартай , бүхэл бүтэн онол гаргахын тулд ганц л үг хэлэхэд хангалттай. 30-тайдаа баяжих ба 37 тойдоо нэртэй хүндтэй хүн болно. Түний амьдралын уриа нь :- алдар нэр, эд баялаг. 40.50.77.80.- наснуудад хямрана.

Найман сард / мичин / төрвөл : Эцэг, эхтэйгээ хамтдаа амьдарч чадахгүй. Нас ахих тусам эд баялаг нь нэмэгдэнэ. Хэд хэдэн удаа гэрлэх магадлалтай. 37- насандаа нэр алдар олж албанаасаа шагнал хүртэнэ. Гэхдээ 50 насандаа уналт, үгүйрэлд орох нигууртай . 53.55- насанд хүнд уй гашуу туулна. 23.28.69.72.93- наснуудад эрүүл мэнд нь хярана.

Есөн сард / Тахиа / төрвөл : Эцэг, эхтэйгээ хамтдаа амьдарч чадахгүй боловч юугаар ч дутахгүй амьдарна. 40- насанд алдар хүндтэй болж, эд баялаг олон, албан тушаал ахина. Найз нөхөд нь түүнд элэгсэг хандаж, харамгүй хандана. Бусдын санаа бодолд хүндлэлтэй хандана. 63..66.80- наснуудад хямралтай.

Арван сард / Нохой / төрвөл : ойр дотныхоныхоо халамж анхааралд байна. Сүмд очиж, мөргөл үйлдэж, ёслол хийх хэрэгтэй. 29- настайдаа алдар нэр олно. Их том үйл хийж магадгүй. 29.61.80- наснууд аюултай. Намар цагт / гахай сард / үхэх нигууртай.

Арваннэгдүгээр сард / Гахай / төрвөл : Амьдралын туршлагатай , хөгжилтөй, хурц ухаантай хүнтэй танилцана. Баяжих ба төрийн хэрэгт өөрийгөө чадваржуулна. Эртнээс ойр дотныхон, эцэг эхдээ туслаж байхгүй бол 7.16.25 – наснууддаа таагүй явдалтай учирч магадгүй. 60.70.80 – насанд хямралтай.

Арванхоёрдугаар сард / хулгана / төрвөл : хатуу сэтгэлтэй, элэгсэг бус хүн болно. Шинжлэх ухаанд авъяастай. Хүмүүстэй харьцахдаа муу. Албан тушаалаар саадгүй ахина. Өөрийгөө төрийн зүтгэлтэн юмуу алдартай эрдэмтэн болгох нигууртай. Их том нэр хүндтэй хүн байна. Таагүй хэрэгт ороолцолдох ба олон удаа гонсойх тохиолдол гарна. 24.32.70 – наснуудад хямралтай.

Эмэгтэй хүн :

Нэг сард / үхэр / төрвөл : Амьдрал нь хангалуун. Гурав, найман сарууд эрүүл мэндэд аюултай . хямралтай жилүүд нь : 3.8. 80 нас.

Хоёр сард / бар / төрвөл : Ил тод, шулуун зантай, сэтгэл сайтай, өөрийгөө гаргуунд гаргадаг . Энэ сард төрсөн хүмүүс зорилго тэмүүлэлтэй, ялалтанд хүрэх зоригтой, бусдын хайр халамж, тус дэмийг их авна. Тэдний амьдрал маш олон янз. Түүний амьдралд олон олон уулзалт учралууд, хагацал салалтууд тохионо. Ядуу хүнтэй гэр бүлийн холбоо тогтоох магадлалтай. 40.59.70 –наснуудад хямралтай.

Гурван сард / туулай / төрвөл : Ухаантай, ил шулуун. Голдуу алдартай баян хүний эхнэр болдог. Олон хүмүүс түүнд зүгээр сайн дураараа туслах, үйлчлэх дуртай байдаг. 5.80- насанд болгоомжтой байх хэрэгтэй.

Дөрвөн сард / луу / төрвөл : Хурц ухаантай. 9. 18. 27 …гэх мэт ес давтагддаг амьдралынхаа он жилүүдэд болгоомжтой байх хэрэгтэй ба гагцхүү 45 нас нь түүнд маш таатай нөлөө үзүүлнэ. 47-нас өнгөрөөд хүнд тааламжгүй, муу хэрэг үйлдэх нигууртай. 67.80- насанд хямралтай.

Таван сард / Могой / төрвөл : Ойр дотныхоныхоо нөмөр нөөлөгт байна. 13- нас хүртлээ явдал суудал, адал явдал, өвчин зовлон тохиох ба түүнээс хойш тайван амьдрал эхлэнэ. 35.60.70.80- насанд хямралтай.

Зургаан сард / Морь / төрвөл : Эрх танхи, олон ааштай, ухаантай, олон эрчүүдийн сэтгэлийг татна. Тэрээр эд баялагыг төвөггүй олно. 8.60.90 – насанд хчралтай.

Долоон сард / хонь / төрвөл : Амьдралын ухаантай, юмны учрыг олохдоо сайн. Хурц ухаантай, түүнд нэг үг хэлэхэд хариуд нь арван үг хэлдэг. Хэрэв сайн үйл хийвэл нас дээр гартлаа юугаар ч дутахгүй сайхан хангалуун амьдарна. 47.50.60.80 – нас хямралтай.

Найман сард / мичин / төрвөл : ямар ч зүйлээр дутахгүй. Нэг л хүнтэй гэр бүл болно. Амьдрал нь эрээн бараанаар дүүрэн байх ба 50- гарч байж тайван амьдралтай золгоно. 53 – насандаа их уй гашуутай учрах магадлалтай. 60 – насанд их алдартай болох буюу эсвэл баяжина. 28.32.60.90.- наснуудад хямралтай.

Есөн сард / Тахиа / төрвөл : Ухаантай, зорилго тэмүүлэл зэрэг гол зан төлөвтөй. Ядуу биш амьдралтай. 33- тайд хамгийн тайван, их таатай зүйл тохионо. 19.70.90- насанд хямралтай.

Арван сард / Нохой / төрвөл : Халамжтай охин. Буян хишигтэй , ялангуяа эд баялаг ихтэй болно. Үл хөдлөх хөрөнгийн эзэн юмуу, эсвэл томхон үйлдвэрийн эзэн болно. 18- насандаа хүнд өвчлөх магадлалтай. 50 .60- насандаа хямрана.

Арваннэгдүгээр сард / Гахай / төрвөл : Халамж сайтай охин ба эрчүүдийн анхаарлыг их татна. 30 юмуу 40 насанд баяжих талтай. 33.53.60.90 – насанд хямрана.

Арванхоёрдугаар сард / хулгана / төрвөл : Цэцэн цэлмэг, цэвэр ариун бодолтой боловч сул зантай, шийдэмгий бус. Алдартай хүнд нөхөрт гарна. 30.40.60.70 – наснууд хямралтай.

Төрсөн өдрийн төөрөг :

Төрсөн өдрийн төөргийг тэргэл сараас эхлэн бүтэн бус 30 өдөр үргэлжлэх сар –шинийн өдрүүдээр гаргадаг. Өөрийгөө шинийн хэдний өдөр төрсөнийг тодорхойлохдоо : таны төрсөн өдөр / шинийн нэгэн / тэргэл сараас хойш хэдэн өдөр болж байгааг тоолох хэрэгтэй. Үүнийг хуанлигаас харж болно. Гагцхүү энэ төөрөгийг / сарын тоонд / төрсөн өдөрт нь хамааруулж гаргаж болно. 31- нд төрсөн хүнийг 30 нд төрсөнөөр тооцож үзнэ.

1.7.13.19.25- ны өдрүүдэд төрөгсөд : баян , тансаг амьдарцгаана. Тэдний гэр орон

гачигдана гэдгийг мэдэхгүй. Тэд нар амжилтанд амархан хүрэх ба

өөрийнхөө эцэг ,эхийн нэр хүндийг өргөнө.

2.8.14.20.26 – ны өдрүүдэд төрөгсөд : нь ойд ургаж буй модод шиг эрүүл чийрэг

хүмүүс юм. Тэд нар хэцүү бэрх зантай, таарамжгүй хүмүүс. Гэхдээ эдгээр

хүмүүсийг хувь тавилан нь баян, алдар нэртэй хүмүүс болгоно.

3.9. 15. 21. 27 – аз заяатай хувь тавилантай. Төрийн ажилд сайхан алба хаших болно.

Зөөлөн сэтгэлтэй, уриалган зантай хүмүүс. Тэд нар хүмүүстэй амархан үг

хэлээ олоцох ба гомдолоо хадгалж , муу санадаггүй.

4. 10.16 .22. 28 - тэнгэрийн хүслээр төрөгсөд. Төр улсын хэмжээний цэцэн ухаантай

төрдөг. Олон хүүхэдтэй, эвсэг гэр бүлтэй болно. Дээдсийн хүрээнд

багтдаг. Гэвч гэр орон, эд хөрөнгөө хамгаалж байх хэрэгтэй.

5. 11. 17. 23. 29 - Хичээнгүй, хөдөлмөрч хүмүүс. Ойр дотныхоныхоо хайр, халамжинд

байна. Гэр бүлийн аз жаргалтай.

6.12. 18.24. 30 – тэд нарт өндөр дээд заяа тавилан ноогдох боловч жирийн

амьдралын үедээ их олон бэрхшээл , зовлон туулна.

Шүтэн барилдлагат өдөр төрсөний үр :

Мунхаг өдөр төрвөл :

9 хоног, 9 сар, 9 жилд эс үхвэл эд төгөлдөр, их яригч, сэтгэл сайтай, тэмцэл, хямралд тачаагч, үсэг зурхай, орд ын мэдлэг их, 82 наслаад хурахуй өдөр үхнэ.

Хурахуй өдөр төрвөл :

8 хоног, сар, жилд эс үхвэл өвчин үгүй, баян арвин явдалт, урт наст, олон нөхөдтөй, мэргэн урлахуй, ухаан мэдэл сайтай, 81 – наслаж тийн мэдэхүй өдөр өөрөө аяндаа үхнэ.

Тийн мэдэхүй өдөр төрвөл :

5 – хоног, жилд эс үхвэл нас урттай ,мэргэн, омог ихт, хилэнцэд дурлагч, ширүүн үгт, баатарлаг хийгээд ядуу амьдралтай, бодь сэтгэл өчүүхэн төрөгч болно. 62 – нас наслан нэр дүрс өдөр мэсээр үхмүй.

Нэр дүрс өдөр төрвөл :

6 – хоног, сар, 12 – жилд эс үхвэл өвчин өчүүхэн тусах, урин ихтэй, дээрэнгүй омогтой, насны бөгсөнд баяжих нигууртай. Гурван удаа эхнэр авна. Насны хэмжээ 81 – хүрэн төрөн түгэхүй өдөр шоронд үхмүй.

Төрөн түгэхүй өдөр төрвөл :

5 хоног, 3 сар, 10.8 –жилд үл үхвэл харам их бөгөөд баатарлаг, харвахуйд сонирхол ихтэй, 64- хүрч наслаад , хүрэлцэхүй өдөр өөрийн гэртээ үхнэ.

Хүрэлцэхүй өдөр төрвөл :

5 хоног, 3 . 5 . 9 сар, 9 жилд эс үхвэл цаг үргэлж өвчинд нэрвэгдэн, их багш болон өгүүлэхүй мэргэн, сайн оюун төгөлдөр, омог ихтэй, хулгай ба номд баясагч, найдлага ихтэй, баян ба хурьцалд дурлагч, нас нь 63 хүрээд мэдрэхүй өдөр хааны цаазаар үхнэ.

Сэрэхүй өдөр төрвөл :

12 хоног, 2.8 –сар, 8 жилд эс үхвэл бусдын өргөл, хүндлэл, тахилын орон болоод хилэнцэд баясагч, өвдөх нь олон, эдээр баялаг, урлахуйд мэргэн, 2 эхнэр авна. 60 – наслаад хурьцахуй өдөр халуун өвчнөөр үхнэ.

Хурьцахуй өдөр төрвөл :

3.10 хоног, 5 сар, 9 жилд эс үхвэл балгадын эзэн болно. Олон хүүхэдтэй, эд агуурс ихтэй, өвчинд өртөхгүй, дүрс сайн, дайсан нөхөр олонтой, нас 84 хүрээд авахуй өдөр хордож үхнэ.

Авахуй өдөр төрвөл :

9 хоног, 2 сар, 8.9 жилд эс үхвэл үзэх үед зүс муутай, бодол багатай, дотно амрагын дүрээр хууран мэхлэхүйд баясагч , хүсэл тачаал ихтэй, ёс суртахуунтныг алмайруулагч 64 хүрсэний эцэст хурьцахуй өдөрт ус буюу өөрийн гэрт үхнэ.

Хурьцахуй өдөр төрвөл :

9 хоног, 2.3 сар, 9 жилд үл үхвэл бусдын охинд хурьцан тачаагч, нойр багатай, цэргийн ноён болно. Ариун баялаг урлахуйн оронд мэргэн, хоёр эхнэртэй, 60 хүрсэний эцэст төрөхүй мэсээр бусдын оронд үхнэ.

Төрөхүй өдөр төрвөл :

9 хоног, сар, 10 жилд үл үхвэл үргэлж өвдөмтгий, баян болоод нутаг нугатандаа тустай, бусдын тахилын орон болмуй. 60 хүртэл наслаад өтлөх үхэхүй өдөрт усны хорлолоор үхнэ.

Өтлөх үхэхүй өдөрт төрвөл :

2 хоног, 1 сар , 9 жилд эс үхвэл багадаа өвдөх нь олон, сэтгэлийн угаас нөхөрсөг, асрахуй ба дайсан олон, 60 наслаад мунхрахуй өдөр мэсээр үхнэ.

Жил -өдрийн төөрөг :

Хулгана өдөр төрвөл : Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана тул сар бүрийн 9- ны өдөр буюу 10 насандаа аюул ослоос сэрэмжлэх хэрэгтэй.

Үхэр өдөр төрвөл : Хүн амьтантай ороолцолдоод байдаг хүч ихтэй үхэр тул сар бүрийн 8-ны өдөр, 10-насандаа аюул ослоос болгоомжил.

Бар өдөр төрвөл : Ой шугуйгаар орогноод байдаг олз ихтэй бар тул сарын – 5 ны өдөр, 8 сар, 10 насандаа болгоомжтой бай.

Туулай өдөр төрвөл : Дэнжийн газар дэгдээд байдаг дэлдэн чихтэй туулай тул сар бүрийн 6 ба 9- ны өдрүүдээс болгоомжил.

Луу өдөр төрвөл :Тэнгэр газрыг доргиулаад байдаг тэнхээ ихтэй луу тул сар бүрийн 4.5.10 – ны өдрүүд, 5.8.10- наснуудад хянуур бай.

Могой өдөр төрвөл : Уул талыг ороогоод байдаг улаан хүрэн могой тул 2 ба 5 өдрүүд хямралтай ба 9 – насандаа болгоомжтой бай.

Морь өдөр төрвөл : Сарын газрыг товчлоод байдаг соотон чихтэй морь тул сарийн 10. 12 – нд , 8- насандаа хянуур явах хэрэгтэй.

Хонь өдөр төрвөл : Хээр талыг дүүргээд байдаг хундан цагаан хонь тул сар бүрийн –10 нд хямралтай ба 5.9- насанд хянуурлах .

Мич өдөр төрвөл : Үзсэн бүгдийг дууриаж байдаг үзэл муутай мич тул сар бүрийн –9нд, 10- сард, 9 – насанд хямралтай.

Тахиа өдөр төрвөл : Үүр шөнөөр донгодоод байдаг улаан залаат тахиа тул сарын –5, 9- сар болон 8- насанд болгоомжтой байх.

Нохой өдөр төрвөл : хавийн газрыг харуулдаж байдаг хонхон дуутай нохой тул сар бүрийн 10, 9-р сар болон 8- насанд хямралтай. Энэ өдөр төрсөн хүн урт наслана.

Гахай өдөр төрвөл : эргийн газрыг эргүүлж орхидог эрүүндээ соёотой гахай тул хоёр сар, 11 – насыг хянуур болгоомжтой өнгөрүүл.

Төрсөн гаригаа тодорхойлох тухай :

Хувь заяаных нь зурлагад Нар ,Сар, Бархасвадь гаригууд байвал ээлтэй, сайн. эрэгтэй хүний зурлаганд Нар, эмэгтэй хүнийхэд Сар голлох үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэй хүний хайр сэтгэлийн асуудлыг Сугар гариг, эрэгтэй хүнийхийг Ангараг гариг жолооддог. Санчир гариг Сартай холбогдох нөлөөллөөс гэр бүлийн салж, нийлэх шалтгаан үүснэ.

Хүн төрсөн он, сар,өдөрөө мэддэг боловч ямар гаригт төрсөнөө тэр болгон мэддэггүй.

Үүнийг мэдэж авахад доорхи хүснэнгтийг хэрэглэж болно. Энэхүү хүснэгтийг 1925 - 2036 он хүртэл гаргав. Хүснэгтийг хэрэглэхдээ : төрсөн оныхоо харалдаа шугамд сартайгаа тохируулан харна. Үүний дээр төрсөн өдрийнхөө тооны нийлбэрийг нэмнэ. Тэгээд хариуг нь дараачын хүснэгтээс харж өөрийнхөө ямар гаригт төрсөн болохыг тодорхойлно.

Жишээ нь : 1975 оны 5 сарын 28 нд төрсөн хүн ямар гаригт төрсөн бэ гэдгийг олъё.

4 + 28 = 32 ням гаригт төрсөн байна.

start=-6 , cViewSize=50 , cPageCount=1

44 сэтгэгдэл:

null
Энхээ (зочин)

Ёстой хэрэгтэй мэдээлэл байнаь баярлалаа.

tooroima (зочин)

баярлалаа, баярлалаа баярлалаа

ука (зочин)

yooooo burhan min yamar azaar iim goy site olwoo. estoi ih bayarlalaa iluu goy medeelluud urgelj tawij bgarai .

namgar (зочин)

goy medeelel tawij ee yer ni blogtoo yamar eh surwaljaas medeelelee tawij bgagaa bichij bwal zugeer bn bayarlalaa

Мак (зочин)

Хэлээд юухэв... энэ мэдээллийг бичих гэж хөөрхийс нэлээд суусан байхдаа. буян нь дэлгэрч яваг.

Зочин

Сонирхолтой гоё мэдээ байна Зурхайч Болы :P

odo (зочин)

сайн мэдээлэл байна. Гэхдээ асуух юм байна. Модон, төмөр махбодь хоорондоо таарна гэжээ. Тэгсэн жил нь хоорондоо харш бол яах вэ.

Зочин (зочин)

хэрэгтэй мэдээлэл байна. Баярлалаа. Хайж хайж л оллоо.

Монгол (зочин)

Үнэхээр сайхан хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа

red (зочин)

Odo-d: Hymyys hoorondoo ger byl bololzoh bol Mengenii tohirgoog sain taaruulah heregtei. harsh jil gol bish ch anhaarah zyil. 88845544 - oos sain asuu.

chamiа (зочин)

husnegt haana bgaan be bi torson garigaa medej aahiig husch bn. Bas uhriin ordnii buhii l zurlagiig avmaar bn heden nasandaa gerledeg ym bol doo

Баяр (зочин)

sain bain uu? ih saihan zurhainuud tavisan baina. Bayarlalaa. huvi tavilan toorogt tuhain huni shinin hedni odor tursun bas shuten barildlaga 2-n ali ni iluu iheer nuluuldeg ve? ter-g lavlaj medmeer baina. ter talaar medeelel ogooch please.

гайхал (зочин)

дажгүй мэдээлэл байна юу юугүй зурхай сонирходог хүн болчихлоо гэхдээ онолын талын мэдлэг байвал зүгээр л юм

rare (зочин)

goy yumaa setgel mine sergechlee. unuudurhun zurhaid uzuuleed haymraad bsiima harin eniig unshaad goy bolchloo. mengenii zurhai deer 5 shar menge bgaaguin tailbar unen u.

bi (зочин)

saihan medeelel bn bayarllaa heregtei yum ih bn

Eegii (зочин)

goe medeelel bn bayrlalaa4

Dogi (зочин)

Ikh bayarlalaa. ene yamar nertei nom be? heden ond hevlegdsen nom be? helj ogch tuslaarai.

gunju (зочин)

хэрэгтэй мэдээллүүд их байна. харин зарим хэсэг нь дутуу юм.

зочин (зочин)

1990.07.10 ch yumuu iimerhuu zuiliig yaj huuchnii toolol ruu shiljuulj yamar jiliin yamar sariin yamar odor baisniig ni yaj bodoj oloh ve?

Зочин

hbk vgkyg

shurentsetseg (зочин)

taalagdaj bn bayarllaa

цэцэггарав (зочин)

mengenii hamgiin adagt toxioson toxioldold zasagdax bolomj bii yu

tseke (зочин)

mengenii hamgiin adagt toxioson toxioldold zasagdax bolomj bii yu Boldog bol xaashaa xend handaj bolox ve

Зочин

хэрэгтэй мэдээлэл бна шүү.морь жилийн морь сарын морь өдөр морь цагт төрвөл яадаг тухай мэдмээр бна hoonza11@yahoo ruu maildeerei

Gerel (зочин)

Yamar goy medeele be mash ih bayralla yaaj deedin deed buh tohirson hunee olno kkkk
9-1, 9-3, 9-4

Зочин

баярлалаа өөрийгөө ийм хувь заяатай гэж мэдсэнгүй үнэхээр сайхан болчихлоо.

Aagii (зочин)

Tanaih ih heregtei blog yumaa. Tsaashdaa ch gsn olon saihan medeelel oruuulj baigaarai. Amjilt husie.

Зочин байна (зочин)

юу вээээ могой жилд төрсөн хүн гээд хоёр удаа оруулчихсан. Тэр хоёр нь хоёулаа шал өөр байхым даа.

zochind (зочин)

malaa, neg ni eregtei, nuguu ni emegtei huuye

nijuna

ene jin l minii aav ym jin kkk jaahan ongirson bol uuchlaarai

sasha

ta buhend mash ih bayrlalaa heregtei ym bichij bna aa bas ta buhendee az jargal sain saihnig husii .

oyuka (зочин)

ehner nohor gal mahboditoi bol zasal bgad uu

oyuka (зочин)

2ulaa gal bol

мөеө (зочин)

маш их баярлалаа их юм мэдэж авлаа мөн ч их юм мэддэг хүн юм тэнгэрийн хүслээр төрсөн байх

рар (зочин)

бүх таньдаг хүнээ үзлээ баярлалаа

narangaa (зочин)

minii hairtai hun bid 2ig tohirohgui gj bna eniig unshaad john uur hvrlee bi hairtai uchir yah we

Зочин

маш их хэрэгтэй сайт байна баярлалаа

БАТМӨРӨН (зочин)

БАЯРЛАЛАА ТА БҮХЭНД....

дашаа (зочин)

энэ 8-р сард аль өдөр нь хурим хийвэл сайн өдөр вэ
хэлж тусална уу

зочин (зочин)

хэрэгтэй сайхан мэдээлэл байна. баярлалааа

irgen (зочин)

mash ix bayrlalaa

oyunchuluun (зочин)

ih saihan medeelel bna bayrlalaa.

Ab (зочин)

End tavisan medeelleer yag nariin shiriiniig ta nar olj medekhgui ee. Mergejliin hunees n asuusan n deer. Jishee n mengenii tokhiroo deer ali menge huvirakh huvirakhguig zaagaagui baina. Mun mahbodiin zohitsol deer bichsen n oor nomon deer zurootei bichsen baina. End bichsen medeelleer yavbal dutuu dulimag yum bolno. Ene medeelel zugeer sonirhuulsan anhan shatni medeelel.

123 (зочин)

что за херню вы несете

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)